Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлд дахин дөрвөн удаа газар хөдөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Тээвэрчдийн зуслангийн Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 18:24 цагт очиход иргэн А-ын 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл: Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12", У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.

Давтан хөдлөлт: Тус сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т / нэгдүгээр сарын 17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд, нэгдүгээр сарын 18-ны өдрийн 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Шашны байгууллагад төрөөс татаас өгөх хууль батлагдах нь зөв үү
Шашны байгууллагад төрөөс татаас өгөх хууль батлагдах нь зөв үү
 
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан “Парис-2024” олимпын эрхээ авлаа
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан “Парис-2024” олимпын эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.