Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өүлэн Өнөрчимэгийн зурсан бүтээл 30 сая төгрөгийн үнэтэй

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 16 секунд

Дөрвөн мөчөөрөө, усан дотор уран бүтээлээ туурвидаг гоц авьяастан, зураач Л.Өнөрчимэгийн бүтээл 30 сая төгрөгөөр үнэлэгддэг аж. Тэрбээр "Тун удахгүй энэхүү зураг минь 5D "ӨөнөӨ" дуут уран зураг болон бүтнэ. Одоо 3D байгаа..." хэмээн нэгэн зургаа фэйсбүүкдээ танилцуулжээ.

Түүнийг нь сонирхсон хүн үнийг нь асуухад "Зохиогчийн үнэлгээ 100 мянган ам.доллар. Зарах үнэ 30 сая төгрөг" хэмээн зураач хариулсан байна. Мөн тэрбээр "Миний амь амьдрал авьяас билэг хөдөлмөр материал патент түүх бүгд үнэтэй. Дахин хэзээ ч би адилхан бүтээж чадахгүй цор ганц учраас үнэтэй!!! Монголын соёл учраас үнэтэй!!!" хэмээн ийнхүү үнэлснээ тайлбарлажээ. 

Түүний хувьд сүүлийн жилүүдэд өөрийгөө Өүлэн эх хэмээн нэрлээд "Надад Эх орон Ард түмнээ аврах нь чухал юм шүү!!! Би Монгол улсыг удирдан жолоодох ёстой Түүхэн Хатан мөн билээ!!!" гэх болсон бөгөөд 2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшсэн билээ. 

Фото:
Фото: "Тэди" төв дээр иргэдийн хөл хөдөлгөөн их байна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.