Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Samsung брендийн өв залгамжлагч авлигын хэргээр баривчлагджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Samsung брендийн өв залгамжлагч Ли Жа Ёнд Өмнөд Солонгосын дээд шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял оноолоо.

Энэ хэрэг нь тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэтэй холбоотой хээл хахуулийн хэргийг дахин шүүх ажиллагааны үеэр тогтоогджээ. Ли Жа Ён анх 2017 онд экс ерөнхийлөгч Пакын хамтрагчдын нэгэнд хахууль өгсөн хэргээр шоронд хоригдож байжээ. Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин ял оногдуулахаас өмнө ялыг түдгэлзүүлсэн аж.

Ли Жа Ён 2014 оноос хойш Самсунг Электрониксийн де-факто тэргүүнээр ажиллаж буй. 2014 онд түүний аав Ли Кун Хи компанийг удирдаж байсан бөгөөд тухайн оны аравдугаар сард зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ. 

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 6 хүн бэртэж, нэг хүний амь нас хохирчээ
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 6 хүн бэртэж, нэг хүний амь нас хохирчээ
 
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.