Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Доналд Трамп Жо Байденийг хүлээн зөвшөөрч амжилт хүслээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 46 секунд

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трамп сүүлчийн удаа үг хэлэхдээ Жозеф Байдены засаг захиргаа ирснийг хүлээн зөвшөөрч, түүнд амжилт хүсэв.
“Бид энэ долоо хоногт шинэ засаг захиргааныхаа тангаргийг өргүүлэх гэж байна. Америк орныг аюулгүй байлгаж, хөгжин цэцэглүүлэхэд нь түүнд амжилтад хүсэж байна" гэж тэрбээр мэдэгдлээ. "Бид хамгийн сайн сайхныг, бас амжилт хүсэж байна. Лхагва гаргийн үд дунд шинэ засаг захиргаанд эрх мэдлээ шилжүүлэхээр бэлдэж байх үед бидний эхлүүлсэн хөдөлгөөн дөнгөж эхэлж байгааг та бүхэнд мэдэгдэхийг хүсэж байна" гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна.
Трамп дотооддоо төдийгүй гадаадад АНУ-ын хүчин чадал, манлайллыг сэргээсэн гэж мэдэгдэв. "Бид дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эдийн засгийг байгуулсан" гэж тэрбээр хэллээ. Бүгд найрамдах намын гишүүн мөн өөрийнх нь удирдлага дор АНУ холбоотнуудаа бэхжүүлж, БНХАУ-ыг сөрөн зогсоход улс орнуудыг хөдөлгөсөн болохыг онцлон тэмдэглэв. “Бид манай холбоотнуудад шинэ урам зориг өгч, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр Хятадыг сөрөн зогсоход дэлхийн улс орнуудыг хөдөлгөж чадсан” гэж Трамп сүүлчийн удаа хэлсэн үгэндээ дурджээ. “Дэлхий дахин биднийг дахин хүндэтгэж байна. Энэ хүндэтгэлийг битгий алдаарай" гэж тэрбээр хэлэв.
Үүнээс гадна, Трамп Ерөнхийлөгч байх хугацаанд нь дэмжиж тусалж байсанд гэр бүлийнхэндээ, мөн Дэд ерөнхийлөгч Майк Пенс, түүний гэргий Карен болон түүний бүх гэр бүлд талархал илэрхийлжээ. Тэрбээр мөн Цагаан ордны ажилтнууд болон захиргаанд талархал илэрхийлэв.
Трамп мөн АНУ-ын оролцсон ямар ч шинэ дайн эхлүүлээгүйдээ бахархаж байгаагаа мэдэгдэв. "Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд шинэ дайн эхлүүлээгүй анхны Ерөнхийлөгч болсноороо би бахархаж байна" гэж тэрбээр хэлжээ. “Бидний зоригтой дипломат ажиллагааны үр дүнд Ойрхи Дорнодод энх тайван тогтоох хэд хэдэн түүхэн гэрээг байгууллаа. Ойрхи Дорнод шинэ эрин эхлэх гэж буй үед бид цэргүүдээ гэрт нь авчирч байна" гэж Трамп нэмж хэлэв.
Сүүлийн жилүүдэд Хятад, АНУ-ын харилцаа худалдааны татвартай холбоотой маргааны улмаас муудсан билээ. Ухань хотод анх дэгдсэн коронавируснийн халдвартай тэмцэх хариу арга хэмжээг оройтож авсан гэж Трамп Бээжинг буруутгасан нь шинэ хурцадмал байдалд хүргэсэн юм. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Трампын үед "Үндэсний аюулгүй байдлын стратеги” –ийг шинэчлэн боловсруулсан. Уг баримт бичиг нь Барак Обамагийн засаг захиргааны үед боловсруулан баталсан үндэсний аюулгүй байдлын хоёр ч стратегийн үзэл санааг суурь үндсээр нь өөрчилсөн, үүнээс хамгийн гол нь өмнө нь “стратегийн өрсөлдөгч” хэмээн томъёолж ирсэн ОХУ, БНХАУ-ыг “стратегийн сөргөлдөгч” гэж нэрлэн, АНУ-ын үндэсний язгуур ашигт сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх аюул заналын хүчин зүйлсийн нэгдүгээрт эрэмбэлсэн явдал юм.

Капитолд болсон эмх замбараагүй байдлын тухайд

Нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу халдсантай адил улс төрийн хүчирхийллийг зөвтгөх шалтаг байж болохгүй гэж  АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

"Капитол руу халдахад бүх америкчууд айдаст автсан. Улс төрийн хүчирхийлэл бол америкчуудын хүндэтгэдэг бүхий л зүйлд халдаж буй явдал юм. Үүнтэй хэзээ ч эвлэрч болохгүй” гэж Трамп сүүлчийн удаа хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна. 

"Бидний мөрийн хөтөлбөр баруун, зүүний талаар биш, бүгд найрамдахчууд эсвэл ардчилагчдын тухай биш, харин улс орны сайн сайхан байдлын тухай байв. Энэ нь бүхэл бүтэн улс орны хувьд чухал ач холбогдолтой юм. Би хамгийн хүнд хэцүү тулаануудыг хийж, хамгийн хэцүү шийдвэрүүдийг гаргасан. Яагаад гэвэл энэ бүхнийг хийлгэх гэж та бүхэн намайг сонгосон учраас" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

А.Навальныйг 30 хоног хорихоор боллоо
А.Навальныйг 30 хоног хорихоор боллоо
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.