Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаант засаглалыг шүүмжилсний төлөө 43 жилийн ял авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Тайландад нэгэн эмэгтэй хааны гэр бүлийг шүүмжилснийхээ төлөө 43 жилийн турш шоронд хоригдох шийтгэл авчээ.

Төрийн албан хаагч асан, Анчан нь олон нийтийн сүлжээнд байршуулсан подкастынхаа үеэр хаант засаглалыг шүүмжилсэн байна. Анчаны 2014-2015 оны хооронд YouTube, Facebook дээр байршуулсан 29 бичлэгийг зөрчлийн буруутай гэж үзэн ялласан тухай түүний өмгөөлөгч Ройтерс агентлагт мэдээлэв. Эхлээд түүнд 87 жилийн ял оноосон боловч өөрөө гэм буруугаа хүлээсэн тул ялын хэмжээг хоёр дахин бууруулсан байна.

Шүүх хуралдаан хаалттай явагдаж, шүүгдэгчийн эсрэг нотлох баримт нь үндэсний аюулгүй байдлын үүднээс нууцлагдсан байжээ. НҮБ-ын хүний ​​эрхийн ажилтнууд энэхүү шийдвэрийг хэт хатуу байна хэмээн буруушааж байгаа юм.

Эх сурвалж: BBC

“Twitter” Венесуэлийн Үндэсний ассамблейн хаягийг хаажээ
“Twitter” Венесуэлийн Үндэсний ассамблейн хаягийг хаажээ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.