Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮЦ эрхлэгчид: Халдвар хамгааллын дэглэм сахих зөвлөмж ирээгүй

Ангилал
Фото сурвалжилга
Огноо
Унших
3 минут 49 секунд

Нэгдүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан байсан зарим бараа бүтээгдэхүүний худалдаа болон цанын бааз, түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр болсон. Үүний дагуу бид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийг сурвалжиллаа.

Улаанбаатар хот. 2021.01.20. Багшийн дээд. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг.

-ГУРВАН САР ГАРУЙ ХУГАЦААНД ХААЛТТАЙ БАЙСАН ТУЛ САНХҮҮГИЙН АСУУДАЛ ХҮНДЭЭР ТУССАН-

Гадаа хүйтний эрч бага зэрэг суларсан ч жихүүн салхитай өдөр багшийн дээдийн ойролцоох ТҮЦ эрхэлдэг иргэд гурван сар гаруй хугацаанд хаалттай байсан тул энэ үеэр амжиргааны асуудалтай тулгарсан тухайгаа ний нуугүй ярьж өгөв. Тэдэнд холбогдох албанаас халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж ажиллах тухай заавар зөвөлгөө өгөөгүй тул өөрсдөө хувьдаа ариутган, иргэдэд амны хаалт зүүх шаардлага тавин ажиллаж байгаа аж.

Харин QR кодыг ТҮЦ эрхлэгчдийн холбоо”-ноос тарааж өгсөн байна. Үйлчлүүлж буй иргэдийн тоо хөл хорионоос өмнөх үетэй харьцуулахад эрс татарсан гэв.

-ХОЛБОГДОХ ГАЗРУУДААС ХАЛДВАР ХАМГААЛАЛ ДЭГЛЭМИЙН ЗААВАР ЗӨВЛӨМЖ ӨГӨӨГҮЙ-

ТҮЦ эрхлэгчдээс зарим зүйлсийг тодруулахад,

Номын ТҮЦ эрхлэгч Иргэн А: Манайх өнөөдрөөс ажиллаж эхэлсэн. Бараг 70 хоног хөл хорионд орсон болохоор ар гэрт санхүүгийн асуудал тулгарсан. Тиймээс зарим номоо гэрээс ойрхон бол хүргэлт хийдэг байсан.  Хэдий ном зарж байгаа ч ТҮЦ гэдэг утгаараа ажиллаж байна. Их удаан үйл ажиллагааг маань явуулахыг хориглосон ч ингээд нээж өгч байгаа нь амьдралд тус болсон шийдвэр байсан гэж бодож байгаа. Холбогдох газруудаас заавар зөвлөмж өгөөгүй. Хүмүүс амны хаалтаа зүүгээд зай бариад үйлчлүүлж байгаа болохоор гайгүй байх.

Баталгаат утас засварын ТҮЦ эрхлэгч иргэн Ж: Нэг дэх өдрөөс нээсэн. Хүмүүс гар утасныхаа дэлгэцийг солиулах гэж ихэвчлэн үйлчлүүлж байна. Халдвар хамгааллын дэглэм сахих зөвлөмж ирээгүй. Бид өөрсдөө ТҮЦ эрхлэгчдийн холбооноос очиж QR код авсан. Өнөөдрөөс гэнэт утсан дээр уншихаа больсон болохоор гараар бичиж бүртгэж байгаа. Цаашаа хэлчихсэн болохоор өнөө маргаашдаа засах байх гэж найдаад хүлээж байна. Халдвар хамгаалын дэглэмээ сахихын тулд ТҮЦ дотроо гялгар тор татсан.

ТҮЦ эрхлэгч иргэн Х: Өглөө 08:00 цагт нээсэн ч хүмүүс юм авч харагдахгүй л байна.  Карантинаар гэртээ таг суусан болохоор хадгалсан жаахан мөнгө маань дууссан. Ашгүй үйл ажиллагааг мань сэргээж өгсөн. Хэд хоногоос орлого сэргэх байххэмээв.

Ахиж хэзээ хөл хорионд орохоо мэдэхгүй байгаа тул энэ хугацаанд жаахан ч болов орлого олох зорилготой байгаа тухайгаа тэд хэллээ. Харин халдвар хамгааллын дэглэмийн тухай заавар зөвлөмж ирүүлээгүй, иргэд өөрсдөө хайж олж, хувь хувьдаа арга хэмжээ  авч байгаа нь албаны хүмүүс ажилдаа илүү анхаарал хандуулах шаардлагатай байгааг харууллаа.

С.Хонгорзул

Гэрэл зургийг: Д.Цэрэнчимэг

ШУУД: Талбайн жагсаал
ШУУД: Талбайн жагсаал
 
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба Эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба Эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.