Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобус, таксинд QR код байршуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Иргэд зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ QR код уншуулж байна. Энэхүү кодын тусламжтай халдвар гарсан газрын талаарх мэдээллийг иргэдэд шуурхай мэдээлэх зорилготой.

Тэгвэл иргэд зөвхөн худалдааны төвүүдээр үйлчлүүлэхээс гадна такси, нийтийн тээврээр зорчихдоо QR код уншуулдаг болжээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобус, такси  байршил тогтоогчтой болжээ. Ингэснээр зорчих хөдөлгөөнийг бүртгэлжүүлэх боломж бүрдэж байнаа юм.

Нийтийн тээврийн автобусаар өчигдөр 06:00-10:00 цагийн хооронд 45538 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 912 автобус, 84 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 15 байршилд автотээврийн хяналтын улсын 17 байцаагч, 205 шалгагч ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 220 цэг ажиллаж байгаа аж.

А.Отгонбаатар Ш.Адьшаагийн зөвлөх боллоо
А.Отгонбаатар Ш.Адьшаагийн зөвлөх боллоо
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.