Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханх суманд 7879 удаа газар хөдлөлт бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнөөдөр 12 цагийн байдлаар 7879 удаа газар хөдлөлт бүртгэгдсэнээс  49 нь 4.0 болон түүнээс дээш хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Энэ бүртгэл нь нэгдүгээр сарын 12-ны Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давталт, үргэлжлэл гэнэ. Тус газар хөдлөлт нь голомтондоо VII-VIII баллын хүчтэй чичирхийлэл үүсгэсэн нь Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдэрсэн.

Ханх суманд болсон тус газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалт нь Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлсон байдаг.

Дэвсгэр мэдээлэл: магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.

Кристиано Роналдо гоолын тоогоор дээд амжилт эвдлээ
Кристиано Роналдо гоолын тоогоор дээд амжилт эвдлээ
 
Хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах 9 дэх удаагийн мэс засал амжилттай болжээ
Хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах 9 дэх удаагийн мэс засал амжилттай болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.