Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш шинэ Ерөнхий сайдыг тодруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах Ерөнхий сайдын саналтай УИХ дахь МАН-ын бүлэг танилцлаа. МАН-ын Удирдах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн тул бүлгийн хуралдаанаар дэмжих эсэхийг хэлэлцүүлэх шаардлага байсангүй.

Бүлгийн хуралдаанд асуудлыг танилцуулсан тул үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх юм.  Харин МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 22-нд зарлажээ. Удирдах зөвлөл, Бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Ийнхүү шинээр томилогдсон Ерөнхий сайд ирэх долоо хоногт танхимаа бүрдүүлэх юм.

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч Х.Баттулгатай хариуцлага тооцох ёстой
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч Х.Баттулгатай хариуцлага тооцох ёстой
 
С.Эрдэнэ: Манай намын гишүүд СӨРӨГ ХҮЧНИЙ үүргээ хангалтгүй биелүүлсэн
С.Эрдэнэ: Манай намын гишүүд СӨРӨГ ХҮЧНИЙ үүргээ хангалтгүй биелүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.