Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москвад тогтоосон зарим хязгаарлалтыг цуцлав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин коронавирусний улмаас тогтоосон зарим хязгаарлалтаа цуцаллаа.

Нэгдүгээр сарын 22-ноос эхлэн Оросын нийслэл хотод:

  • Музей, номын сан болон соёлын бусад байгууллагуудыг нээнэ
  • Театр, кино театр, концертын танхимаар үйлчлүүлэх үзэгчдийн тоог хоёр дахин (суудлын 50 хүртэл хувь) нэмэгдүүлнэ
  • Бусад зугаа цэнгэл, спорт, үзэсгэлэн, соён гэгээрүүлэх олон нийтийн арга хэмжээг үзэгчтэй (дээрхтэй ижил нөхцөлөөр) зохион байгуулахыг зөвшөөрнө
  • Хүүхдийн тоглоомын төвүүд, өдрийн зуслангууд, худалдааны болон үзвэр үйлчилгээний газрууд дахь хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцална.

Коллеж, биеийн тамир спортын сургуулиуд хэвийн үйл ажиллагаанд шилжиж, тээврийн хэрэгслээр зорчих оюутнуудын картыг нээнэ.   Харин кафе, баар, зоогийн газруудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалт, 65-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс гэрийн дэглэм сахих шаардлага, Москвагийн аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа 30 хувийг гэрээс нь ажиллуулах зөвлөмжийг хэвээр үлдээжээ.

Дэвсгэр мэдээлэл: ОХУ-ын нийслэл хотод өвчлөл буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Лхагва гаргийн байдлаар халдварын 2452 шинэ тохиолдол илэрсэн нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш Москвад нийт 900 894 хүн халдвар авсан байна.

Маргааш шинэ Ерөнхий сайдыг тодруулна
Маргааш шинэ Ерөнхий сайдыг тодруулна
 
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.