Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: У.Хүрэлсүх хариуцлагаа үүрээд байна уу, зугтаад байна уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 36 секунд

Засгийн газрыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Монгол улсын их хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

Ард түмэн талбай дээр өөрсдийн хүсэлтээр ирж жагссан байхад аливаа зүйлийг үргэлж улс төрийн захиалгатай байсан мэтээр та нар ярих юм. Иргэд өөрсдийн хүслээр шударга бус байдалтай тэмцсэн. Иймд Ерөнхий сайдад АН-ын бүлгээс өчигдөр өгсөн шаардлагыг ахиад сануулж хэлье.

Монгол улсын үндсэн хуульд эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгтийг бий болгох ёстой гэж заасаар байтал коронавирусийн үеэр УОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь зохион байгуулалтгүй, иргэн ард түмнээ гэсэн сэтгэлгүй байсан. Бид энэ тухай удаа дараа хүмүүнлэг, үр дүнтэй байх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Иргэд улсынхаа нийслэл рүү орж ирж чадалгүй нүд аньж, гадаад байгаа хүмүүс хэзээ ирэхээ мэдэхгүй хүлээж, дөнгөж төрсөн эх идэр есийн хүйтэнд тусгаарлах байдал руу ачигдаж байгаа сэтгэл эмтрэм үйл явдал нь эрх баригчид болон өнөөгийн сайд нарын ажлын бодит байдал юм. Энэ бол мөсөн уулын өчүүхэн хэсэг. Засгийн газар, УОК энэ асуудалд хайхрамжгүй хандаж байгаа нь ард түмний эсрэг гаргаж буй ноцтой үйлдэл юм. Иймд Ерынхий сайд та иргэдийнхээ амь нас эрүүл мэндээр хохирох бхйдлыг бий болгосон. Ардчилсан намын бүлгээс өгсөн хариуцлага тооцох хүмүүсийн нэр буюу Т.Мөнхсайхан, Я.Содбаатар, Д.Сумьяабазар нарыг огцруулалгүй, засгийн газрыг унагааж засаглалын дутагдалд орууллаа. Энэ асуудлаа яаж хариуцах гэж байна? Хариуцлагаас зугтаад байгаа юм биш үүхэмээв.

-ЕРӨНХИЙ САЙДЫН ОГЦРОЛТЫГ ЗӨВӨӨР ХҮЛЭЭЖ АВААД, БИТГИЙ УЛС ТӨР ХИЙГЭЭРЭЙ-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

"Би амьдралдаа хариуцлагаас зугтаж явсангүй, үүрч амьдарсан түүхтэй. Хүн ажил авсан бол өгч чаддаг байх ёстой. Хоёр хоногийн өмнө нялх биетэй эмэгтэй ямар байдлаар ХӨСҮТ рүү авч явсныг би харсан. Эцэг хүний, охин хүүхэдтэй хүний хувьд миний сэтгэлийг үнэхээр эмзэглүүлсэн. Би заримдаа сэтгэл хатуутай боловч, заримдаа сэтгэл зөөлөн хүн. Уураа хүрвэл гар зөрүүлдэг, өрөвдвөл өр зөөлөн хүн.

Covid-19-тэй тэмцэх ажил бол хүн болгоны хийдэг ажил. Нийслэл, аймагт хөл хорио тогтоох хэцүү. Ажил хийж байгаа хүнд алдаа гарна, анх удаа хийж байгаа үед ч. Хорио цээрийн дэглэм тогтооно гэдэг амар зүйл биш. Энэ явцад алдаа, дутагдал гарсныг би хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ УОК, энэ цар тахалтай халуу цэг дээр ажиллаж байгаа албан хаагчдын буруу биш шүү. Тэр хүмүүст бид баярлах ёстой. Цөөн тооны хүмүүсийн алдаатай үйл ажиллагаанаас үүдэж ийм байдал үүссэн.  Уулын мод урттай, богинотой гэдэг шиг сэтгэлтэй, сэтгэлгүй хийж байгаа зүйл бий. Гэхдээ сэтгэлгүй нь цөөн гэж би бодож байна. Цаашид алдаа гаргавал, хариуцлагатай ажиллах ёстой юм байна шүү гэдгийг энэ үйлдлээрээ мянга, мянган төрийн албан хаагчид ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсч, огцорч байна.

Зарим хүмүүс намайг хариуцлагаас зугатаж байна гэж бодож байх шиг байна, үгүй би хариуцлагаа үүрч байна. Тиймээс Ерөнхий сайдын огцролтыг зөвөөр хүлээж аваад, битгий улс төр хийгээрэй. 2012 онд улс төрөөс зугатаж явсан гэж зарим нөхөд маань шүүмжилж байлаа. Би тэр үед эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, квотоор УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгэхэд МАН сонгуулиар ялагдсан, тиймээс удирдаж явсан дарга нь УИХ-д инээж суух ёсгүй гэж явсан юм шүү.

Би ҮАБЗ-ийн хурал дээр энэ зөвлөл хэзээ ч хууль зөрчиж болохгүй, хэрэв та бид хууль зөрчвөл энэ төрд хууль зөрчдөггүй хүн байхад нь удаа дараа сануулж байсан. ҮАБЗ-д удаа дараа сануулж байгаа. Монголын төр хууль хэрэгжүүлдэг байх ёстой.  Тэр дундаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалынхан. Төрийн ажлыг хувийн ажил болгож болохгүй. Хатуу удирдагчтай төрийг муу төр, хатуу хуулиа мөрддөг төрийг сайн төр гэж хэлдэг гэж би боддог. Сүүлийн таван жил чадахаасаа чадахгүй хүртлээ би зүтгэсэн. Харамсалтай нь миний хариуцаж байсан албан хаагчид эх хүнийг ингэж доромжилсон учраас би хариуцлага хүлээж, бусдад сургамж болоосой гэж хүсэж байгаа юм" гэлээ.

Х.Баттулга: Хар өдөр тохиолоо, огцрохыг дэмжихгүй
Х.Баттулга: Хар өдөр тохиолоо, огцрохыг дэмжихгүй
 
Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.