Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдраа эмчлүүлэхээр явлаа

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 54 секунд

Улаанбаатар Сонгдо эмнэлэгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдартай хэмээн оношлогдсон бөгөөд эмчлүүлэхээр гадаад руу явлаа. Тэрбээр хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгээд ирэх аж. 

Энэ талаараа фэйсбүүк хуудсандаа "Үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: Ховдолын цоорхой нөхөх сайн боллоо... одоо онгоцны буудалын зүг...

Уучлаарай... Нэгдүгээр сарын 13-ы шөнө ходоодноос 3 литр орчим цус алдаж ухаангүй Сонгдо эмнэлэгтээ хүргэгдэн ирж дурангаар цус тогтоолгосон... явах дөхсөн... Ходоодны хорт хавдар гэж онош гарсан... Нэгдүгээр сарын 19-нд эмнэлэгээсээ гарлаа... Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулашгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаанд орсон...

Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх... “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ. Намайг байсан ч, байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, Хашчулуун эмчээр ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ.

Уучлаарай: 1. МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ... Битгий бүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай. Хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ...

Уучлаарай: 2. Зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй, дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчнөө хожуу мэдэж хүндэрсэнд...

Үүний улмаас “Зүрх мартахгүй” төслөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя аа. Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавия" хэмээн бичжээ. 

МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна
МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна
 
Автобусны осолд өртсөн 20 гаруй хүн  Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Автобусны осолд өртсөн 20 гаруй хүн Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.