Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ: Орос улс жагсагчдад хэтэрхий харгис хандлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд
Caption

Оросын сөрөг хүчний улстөрч, Ерөнхийлөгч Путиныг шүүмжлэгч Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаал өчигдөр /2021.01.23/ Орос улс даяар өрнөлөө. Цар тахлын үеэр жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон ч энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд олон арван мянган хүн оролцсон бөгөөд жагсагчид цагдаа, хууль хүчнийхэнтэй мөргөлдсөн юм. Нийт 2600 орчим хүн баривчлагдсаны дотор Навальныйн эхнэр ч байжээ. Харин эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар хүч хэрэглэсний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо түүнээс ч их байв.

Caption

Оросын эрх баригчид жагсагчдыг хүчээр тараасанд АНУ-ын зүгээс зэмлэж буйгаа илэрхийлжээ. Тус улсын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс “Бямба гаригт ОХУ-ын хотуудад болсон жагсаалын үеэр Оросын эрх баригчид жагсагчид болон сэтгүүлчдэд хэтэрхий хатуу, харгис хандсанд АНУ эрс буруушааж байна. Энэ нь иргэний нийгэм, хүний үндсэн эрх чөлөөг цаашид хязгаарлахвий гэсэн түгшүүрийг төрүүлж байна. Үндсэн эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлсэн олон зуун хүнийг нэн даруй суллахыг Оросын эрх баригчдад уриалж байна. Мөн Алексей Навальныйг хордуулсан хэргийг олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран шалгаж, түүнийг химийн зэвсэгээр хордуулсан эсэхийг баттай тодруулж өгөхийг ОХУ-аас шаардаж байна ” хэмээн мэдэгдсэн байна.

ЭМЯ: Долоо хоногийн тойм
ЭМЯ: Долоо хоногийн тойм
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.