Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ жагсагчдад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный химийн бодист хордож, гадаадад эмчлүүлээд эх орондоо эргэн ирмэгц баривчилсныг эсэргүүцэн ард иргэд жагсжээ.

Навальныйг буруутгаж буй улс төрийн зорилготой хэргүүдэд тэрбээр 10 гаруй жил шоронд хорих ял сонсох магадлалтай байгаа юм. Иймд түүнийг суллахыг шаардсан жагсаал зохион байгуулагдаж, Бямба гаригт 3000 гаруй хүн баривчлагдсан байна. Тэгвэл ОХУ-ын мөрдөн шалгах газраас цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн жагсагчдад эрүүгийн хэрэг нээжээ. Цагдаа нарын эсрэг хүч хэрэглэх, үймээн самуун тарьсан хэрэгт тав хүртэл жил шоронд хорих хуультай.

Зөвхөн Санкт-Петербург хотод гэхэд 10 мянга гаруй хүн жагсаалд оролцсон ба нийслэл Москва хотоос эхлээд Сибирийн  Якутск хот хүртэл 20 гаруй хотод жагсаал өрнөсөн байна. Москва хотноо Пушкины талбайд жагсагчдын эсрэг цагдаа нар хүч хэрэглэж, бороохойгоор зодох зэргээр хэрцгий ханджээ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Пушкины талбайгаас 30 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ.

Мөн ОХУ-ын аюулаас хамгаалахын ажилчдын хийсэн олон тооны видео бичлэгийг нотлох баримт болгон ашиглах гэнэ. Түүнчлэн Санкт-Петербург хотноо цагдаа нар дунд эргэм насны эмэгтэйг хөшиглөн зодож буй бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Тухайн эмэгтэй тархиндаа хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.

SpaceX дэлхийн дээд амжилт тогтоожээ
SpaceX дэлхийн дээд амжилт тогтоожээ
 
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.