Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд гэртээ тусгаарлагдах иргэд нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Японд коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсны дараа гэртээ өөрийгөө тусгаарлах хүний тоо орон даяар нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэл харуулжээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар 1096 хүн гэртээ өөрийгөө тусгаарлаж байсан бол уг үзүүлэлт арванхоёрдугаар сарын 9-нд 6429-т, нэгдүгээр сарын 6-нд 17484-т, өнгөрсөн лхагва гарагт 35394-т хүрсэн байна.

Үүнтэй холбоотойгоор орон нутгийн зарим засаг захиргаа гэртээ өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн нөхцөл байдлыг хянах янз бүрийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Үүнд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ тодорхойлох төхөөрөмжийг түр хэрэглүүлэх, эмч, сувилагч нартай 24 цагийн хугацаанд холбогдох боломж бүрдүүлэх зэрэг багтжээ.

Аюулт үзэгдэл, ослын 169 удаагийн дуудлага бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 169 удаагийн дуудлага бүртгэгджээ
 
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.