Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах хуваарьтай байсан ч хойшиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
22 минут 58 секунд

УИХ-ын намрын чуулганаар энэ долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын болон дэд, түр хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. Энэ долоо хоногт шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газраа бүрдүүлж, сайд нар тангараг өргөх чухал үйл явдал болох билээ. Мөн намрын чуулганы нэгдсэн хуралдааны хаалт болох юм.

Ерөнхий сайдыг томилох асуудлыг чуулганы хуралдааны хуваарьт даваа гарагт буюу өнөөдөр 15.00 цагт хэлэлцэхээр оруулсан ч чуулган хуралдсангүй. Учир нь Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг санал болгох юм. Гэвч энэ асуудал хойшиллоо. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас "Хуулийн хугацаандаа багтааж, чуулганы хуралдаанд оруулна" гэв. Үндсэн хуульд зааснаар тав хоногт багтааж Ерөнхийлөгч чуулганд оруулах ёстой. Хуулийн хугацаа дуусвал УИХ өөрсдөө энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25-ны Даваа гарагт: 

•Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

•Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25-ны Даваа гарагт: 

  • Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

01 дүгээр сарын 26-ны Мягмар гарагт:

  • Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

01 дүгээр сарын 27-ны Лхагва гарагт:

  • Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 17.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ГУРАВ. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 26-ны Мягмар гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 10.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга;
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга;
  • Цар тахлын үед гадаадад байгаа иргэдийн татан авалтын талаарх танилцуулга мэдээлэл.

ДӨРӨВ. ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 26-ны Мягмар гарагт:

1.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

2.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоолын төсөл.

ТАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25-ны Даваа гарагт: 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:    

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай.

01 дүгээр сарын 26-ны Мягмар гарагт: 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:    

Хэлэлцэх асуудал:

2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

6.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

01 дүгээр сарын 27-ны Лхагва гарагт: 

1.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль”танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Их Эзэн Чингис” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурлдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 16.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

01 дүгээр сарын 28-ны Пүрэв гарагт: 

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 16.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 17.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ЗУРГАА. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25-ны Даваа гарагт 15.00 цагаас: 

01 дүгээр сарын 27-ны Лхагва гарагт 10.00 цагаас: 

01 дүгээр сарын 29-ний Баасан гарагт 10.00 цагаас:

“Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай
“Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" тогтоолын төслийг өргөн барилаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.