Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн коронавирусийн халдвар авсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

ЭМЯ-ны ээлжилт мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн. Уг халдварын эх уурхайг эрэн сурвалжлахад гэр бүлийн гурван хүн хамтдаа энэ сарын 17-ны өдөр нэг үсчнээр үсээ засуулсан байсан. Харин тухайн үсчин нэгдүгээр сарын 18-ны өдөр халдвар авсан нь батлагдсан хүн юм.

Өөрөөр хэлбэл, нэг үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай" хэмээн анхаарууллаа.

Жое Байдэн 20 долларын дэвсгэртэд өнгөт арьст эмэгтэйн зургийг хэвлэхийг зөвшөөрөв
Жое Байдэн 20 долларын дэвсгэртэд өнгөт арьст эмэгтэйн зургийг хэвлэхийг зөвшөөрөв
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.