Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наркологийн төвд түр хугацаагаар хөл хорио тогтоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд
Caption

Сүүлийн үед дүүргийн хорооллуудад коронавирусний халдвар гарч байгаа бөгөөд БГД-ийн 25, БЗД-ийн  26 СБД 1, 5, СХД 1, 15 Хан-Уул дүүргийн 4, 15 дугаар хороонд өвчлөл шинээр бүртггэгджээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Наркологийн төвд эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарч хөдөө явахаар шинжилгээ өгөхөд халдвартай гарсан. Тухайн иргэн PCR шинжилгээ хийлгэсэн өгүүлэмжтэй байсан. Үүнтэй холбогдуулан тус төвд тандалт судалгаа шинжилгээний ажил үргэлжлүүлэн зохион байгуулсан. Одоогоор ойрын хавьтал болсон 17, түүний гэр бүлийн 21, эмч ажилчид 40, энэ сарын 22-ноос хойш эмнэлгээс гарсан хүмүүс гээд нийт 70 хүнээс шинжилгээ аваад байна. Наркологийн төвд түр хугацаагаар хөл хорио тогтоож тандалт хийж байна” гэв.

Улаанбаатар хотод одоогоор БЗД-ийн 2 дугаар хорооны нийтийн байр, СБД-ийн Дамбын нийтийн байр, Бэлхийн задгай,  БГД-ийн  12 дугаар хорооны  19   дүгээр байр, БЗД-ийн 26  дугаар хороо, Баянмонгол хороололд  халдварын голомт идэвхтэй байгаа аж.

Трэй Янг сүүлийн гурван тоглолтод 39.6 оноо дунджилж байна
Трэй Янг сүүлийн гурван тоглолтод 39.6 оноо дунджилж байна
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.