Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Apple” дахин хамгийн үнэтэй брэндээр тодров

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Америкийн “Apple” компани зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “Brand Finance” компанийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг дахин тэргүүлсэн байна.

Шинжээчид “Apple” брэндийг 263.4 тэрбум ам.доллароор үнэлсэн байна.  Хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтад “Apple”-ийн дараа “Amazon” /254.2 тэрбум ам.доллар/, “Google” /191.2 тэрбум ам.доллар/ компаниуд бичигдэж байна. Жагсаалтын эхний тавд мөн “Microsoft” /140.4 тэрбум ам.доллар/, “Samsung Group” /102.6 тэрбум ам.доллар/ багтсан бол эхний аравт “Walmart”, “Facebook”, “ICBC”, “Verizon” болон “WeChat” оржээ.

“Төрөлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр, "Apple” брэнд 2016 оноос хойш анх удаа “Amazon”, Google”-ийг гүйцэж түрүүлж, дэлхийн хамгийн үнэтэй брэнд цолоо эргүүлэн авлаа” гэж “Brand Finance” компани мэдээлэлдээ онцолсон байна.

Наркологийн төвд түр хугацаагаар хөл хорио тогтоожээ
Наркологийн төвд түр хугацаагаар хөл хорио тогтоожээ
 
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.