Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилчид нүүрс тээврийн жолоочийн амийг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Хилийн 0131 дүгээр ангийн  харуулын дарга ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Сүүн чимэг”  ХХК-ийн нүүрс тээврийн жолооч М.Гэрэлт-Одын амь насыг авран хамгаалжээ.

Жолооч машин дотроо унтаж байх үед ачаа тээврийн машины аккумулятораас гал гарчээ. Энэ үеэр үүрэг гүйцэтгэж байсан хилчид жолоочийг сэрээж, автомашиныг бүрэн шатахаас нь өмнө арга хэмжээ авчээ. 

Ийнхүү эрдэнэт хүний амь нас, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан хилчдэд  “Сүүн чимэг” ХХК-ийн хамт болон жолооч М.Гэрэлт-Одын гэр бүлээс талархал илэрхийлсэн байна.

“Microsoft”-н орлого 17 хувиар өссөн байна
“Microsoft”-н орлого 17 хувиар өссөн байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.