Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарын санаачилсан Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд Ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуульд барьцаалан зээлдэх төвийн алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байлгахаар тусгажээ. Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Санал хураалтад нийт 65 гишүүн оролцсоноос 44 нь дэмжиж, хуулийн төслүүдийг УИХ-ын аюулгүй байдал, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Нийслэлд нийт 639 801 хүнийг шинжилгээнд хамруулжээ
Нийслэлд нийт 639 801 хүнийг шинжилгээнд хамруулжээ
 
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.