Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Колумбийн Батлан хамгаалахын сайд “COVID-19”-ийн улмаас нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Колумбийн Батлан хамгаалахын сайд Карлос Холмс Трухильо “COVID-19” халдварын улмаас 69 насандаа нас барлаа гэж тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.

“К.Трухильог нас барсан явдалд гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке мягмар гарагт мэдэгдэв. К.Трухильогийн коронавирусний шинжилгээний хариу нэгдүгээр сарын 12-нд эерэг гарчээ. Хожим нь түүний биеийн байдал хүндэрсний улмаас Богота хотын Цэргийн эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байжээ.

Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашихаасаа өмнө К.Трухильо Гадаад хэргийн сайдаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Колумбид коронавирусний халдварын хоёр сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 52 мянга орчим хүн нас барсан байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
 
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.