Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: С.Ганбаатар танхимдаа ирж, нэгдмэл ажиллах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохыг урилаа.

Тэрбээр "УИХ-ын гишүүн хууль тогтоомжийг хянан шалгах санал гаргаж болно. Хэрэв нэхэмжлэл гаргах шаардлагатай бол энэ талаар тогтоолын төсөл боловсруулан ажиллаж болно. Ард түмний илч төлөөлөгчийн хувьд УИХ-ын чуулганы танхимдаа бид асуудлыг шийдвэрлэх ёстой. Бүрэн эрх нь олгогдсон байхад ард иргэдэд буруу ойлголт төрүүлж, өлсгөлөн зарлаж болохгүй.

Үнэхээр нэхэмжлэлийн шаардлага байгаа бол хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Оюу толгойн асуудалд У.Хүрэлсүхийн засгийн газар анхааралтай ажилласан. Асуудлыг гэрээ хэлцлийн замаар шийддэг. Иймд танхимдаа ирж, нэгдмэл ажиллах ёстой. Асуудлыг ЗГХЭГ-ын дарга, дэд дарга нар хариуцан ажиллаж байна" хэмээв.

Эрдэмтэд цагаан хирсний хоёр өндгөн эсэд үр тогтоожээ
Эрдэмтэд цагаан хирсний хоёр өндгөн эсэд үр тогтоожээ
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.