Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Хоёр шинэ яам байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

ХҮН-ын даргын хувьд мэдээж сөрөг хүчний байр сууриар хандах ёстой байх. Өмнөх Ерөнхий сайдын өвийг сайн хадгалж аваарай гэж хэлмээр байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар банкны эздийн түрэмгийллийг хязгаарласан. Энэ зоригтой алхмыг үргэлжлүүлээрэй. Хонгилыг нураах ажлыг үргэлжлүүлээрэй. Энэ ажлуудыг нэр төртэйгөөр авч яваарай. Бизнесийг улс төрөөс тусад нь авч явах нь У.Хүрэлсүхээс танд ирсэн өв шүү. Түүнчлэн Алсын хараа 2050 хөтөлбөрийг ажил хэрэг болгоход институц хэрэгтэй байгаа шүү.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Засгийн газрын бүтцийг хадгална. Харин хоёр шинэ яам байгуулна. Эдийн засаг, хөгжлийн яам. Хоёр дахь нь цахим хөгжлийн яам. Ингэснээр төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгоно. Асар их хэмжээний цаасыг хэмнэнэ. Ийм хоёр яамыг намрын чуулганд оруулж ирж хэлэлцүүлнэ. Одоо бол яамдын бүтцэд өөрчлөлт хийхгүй.

С.Одонтуяа: Өмнөх Засгийн газар хуурах стратегиэр ажилласаар ирсэн
С.Одонтуяа: Өмнөх Засгийн газар хуурах стратегиэр ажилласаар ирсэн
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.