Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зохиогч номоо “Бестселлер” болгохоор төлбөр өгсөн эсэхийг хянаж, шалгадаг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/, “Номын ертөнц ТББ”-тай хамтран “Үндэсний бестселлер ном”-ын асуудлыг цэгцлэх, ISBN авсан номууд стандарт хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичгийн хүрээнд хамтарсан хяналт, шалгалт хийж борлуулалтын мэдээгээр “Үндэсний Бестселлер ном”-ыг тодруулах, олон нийтэд зөв мэдээлэл өгөх, ISBN –ийг ямар компани олгодог, номын стандартыг тогтоож, хэл найруулга,  үг үсгийн алдаагүй номыг уншигчдад хүргэдэг байхын төлөө ажиллах юм байна.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 орчим номын дэлгүүр байдаг. Дэлгүүр бүрт шилдэг борлуулалттай ном буюу бестселлер номыг танилцуулдаг булан бий. Хэрэглэгчид тухайн хэсэгт тавигдсан номыг хамгийн сайн борлуулалттай, хамгийн их уншигчидтай ном гэж дүгнэж, сонголт хийх тохиолдол олон байх нь мэдээж. Харин бестселлерт тавигдсан ном бүхэн хамгийн их уншигчидтай ном мөн үү гэдэг нь эргэлзээтэй аж. Түүнчлэн зохиогчид өөрийн бүтээлийг бестселлерт оруулах гэж тодорхой /тарифт/ мөнгө төлдөг гэдгийг уншигчид тэр бүр мэддэггүй юм байна. 

Энэ нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, зөв мэдээллээр хангахгүй байх, нийтийн уншлагын чиг хандлагыг  хуурамчаар тодорхойлж байгаа зүй бус явдал юм. Нөгөө талаас номын найруулга, үг үсгийн алдаатай номыг бестселлер болгож өргөмжилснөөр ялангуяа хүүхдүүдэд алдаатай бичих, буруу ойлголт, хэвшил, хандлагыг суулгадаг байна. Мөн өсвөр үеийнхний хүмүүжил, соёл, оюун санаанд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм. 

Алтанбулаг боомтоор хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл импортолно
Алтанбулаг боомтоор хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл импортолно
 
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.