Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Анужин: Миний амьдралд дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Буян"-гийн Б.Жаргалсайхан телевизэд өгсөн ярилцлагынхаа өмнө эмэгтэйчүүдийн талаар доромж үгээр ярьж, ингэхдээ УИХ-ын гишүүн П.Анжуинг дөрвөн нөхрийн дөрвөн хүүхэд төрүүлсэн гэх зэргээр хэлсэн. Энэхүү ярилцлага нь сошиалаар тарж, эмэгтэйчүүд үзэл бодлоо илэрхийлж, дургүйцэж байсан. 

Тэгвэл үүнд УИХ-ын гишүүн П.Анужин тайлбар хийжээ. Тэрбээр сошиалд "...Ижил цаг хугацаанд олон хүн над руу Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд, доромж гутаамж, гүтгэлэгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч. Харин би Монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө! Миний амьдралд, 4 нөхөр, 4 эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!! Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй!" хэмээн бичжээ.

Солонгост ажилладаг Монгол залуу эх орондоо ирж чадахгүйгээс амиа хорлохыг завджээ
Солонгост ажилладаг Монгол залуу эх орондоо ирж чадахгүйгээс амиа хорлохыг завджээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.