Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facelook: УИХ-ын гишүүн, “Босоо” С.Ганбаатар

Ангилал
Facelook
Огноо
Унших
16 минут 6 секунд

Монгол Улсын Их Хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарын Facelook-ийг бэлтгэн хүргэж байна. Тэрбээр өнөө жил 50 настай бөгөөд УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод буй юм. 2007 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар сонгогдон ажиллаж байхдаа тэрбээр олон удаа тэмцэл хийж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж танигдсан нэгэн. Үүний хажуугаар эртний Хятадын Фэнг шүйгийн сургаалийг олонд таниулж, сурталчилах лекцийг олон хүнд хүргэсэн билээ. Фэнг Шүйгийн сургаальд эд материал татах аргууд голчилдог учраас хүмүүс түүнд ихээр анхаарлаа хандуулж, хэрэглэдэг зүйлсийг нь худалдан авдаг байсан үе саяхан...

Тэрбээр Сүхбаатарын талбайд өлсөглөн зарлаад тав дахь өдрөө үргэлжилж байна. Ингэхдээ Рио Тинтотой Монгол Улсын Засгийн газар хийсэн гэрээ ашиггүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Английн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой хэмээн шаардаад буй юм. 

Түүний амьдралын түүх, тэмцэл, улс төрийг өгүүлэх зургуудыг хүргэж байна. Түүний түүх бол Монголоо босгох тэмцэл...

Тэрбээр 1970 онд Б.Сайнхүүгийн долоон хүүхдийн ууган нь болон мэндэлжээ.
Аав минь механик инженер мэргэжилтэй, ээж минь хүнсний технологич мэргэжилтэй хүн байлаа
Балчирхан насандаа ээжээ алдсан түүх түүнийх.  Тэрбээр "1990 онд ээжийгээ алдахад хамгийн бага дүү минь гурван настай, удаах дүү минь таван настай байлаа. Би 19 настай. Ингээд л Улаанбаатар хот руу нүүж ирсэн" хэмээн ярьж байжээ.
Баянхонгор аймгийн анхны гавьяат багш Биндэръяагийн ач хүү бол С.Ганбаатар. Аймгийн төвийн хоёрдугаар сургууль өвөөгийнх нь нэрэмжит аж.
Дүү С.Гандолгор: Намайг багад ээж минь нас барсан ч би зовж өсөөгүй. Ах, эгч нар минь намайг эрхлүүлж өсгөсөн. Таван настай байхад Ганбаатар ах Орос руу явах болоод кардон цаасан дээр миний хөлийн мөрийг зураад авч явж байсан. Ирэхдээ авч ирсэн гутал нь надад яг таарч байсныг одоо ч санадаг. Би юугаар ч дутахгүй өссөн.
Дүү С.Гантуяа: Ах минь дүү нараа өглөө эрт дагуулж гүйдэг байсан. Буцах замдаа ярилцаж, юу болж байна, юу болохгүй байна гээд бидний үгийг сонсдог байлаа. Мөн санаачилгаараа багш нартай уулзаж, хичээл сургуульд байнга анхаарал тавьдаг байсан.
Тооны аварга: С.Ганбаатар Баянхонгор аймгийн тооны аварга сурагч байсан бөгөөд улсын олимпиадуудын эхний байруудыг өгөө аваатай эзэмшдэг байжээ. Тэрбээр 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн дүүргэсэн.
Шударга, зарчимч С.Ганбаатар: Намайг 10 жилийн сурагч байхад манайх нэг хэсэг Дархан хотод амьдарч байлаа. Тэр үед би чемодантай чухал бичиг баримтыг олж цагдаагийн газар өгөөд “Баярын бичиг”-ээр шагнуулж байв.
Сайн аавын хүү: "Аав минь маш шударга хүн байсан учраас социализмын үед ажлаасаа халагдаж байсан. Өөртэйгөө адилхан хохирсон хүмүүст өргөдлийг нь бичиж өгдөг, хуулийн зөвлөгөө өгдөг байлаа. Миний тэмцэгч чанар ааваас минь өвлөгдсөн гэж боддог" хэмээн тэрбээр нэгэн ярилцлагадаа дурджээ.
"Би Англид очиж амьдраад араасаа бүх дүүгээ татаж, тэнд амьдруулж байсан. Оюутан цаг маань хүнд хэцүү өнгөрч, дүү нараа авч явах гэж зүтгээгүй бол, гүрийж хичээгээгүй бол өнөөдөр түмэн олны төлөө тэмцэж дуугарах хат суугаагүй ч байсан байж болох гэж би боддог. Ижийнхээ захиасыг биелүүлэхээр тэр үедээ өөрөө сурахаа орхиод ч болов дүү нараа боловролтой болгохоор зүтгэж чадсандаа би одоо ч баяртай явдаг."
Тэгвэл би 10 жилийн боловсролтой чигээрээ л үлдье: 
Түүний намтарт:
1989-1991 онд МУИС-ын Германы инжинерийн бэлтгэл
1991-1993 он Монгол Улсын Политехникийн Их Сургууль
1993-1996 ЗХУ-ын Новосибирскт геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль
1996-1998 онд Хамерсмит Вест Лондон коллеж
2009-2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль
2011- оноос ШУТИС-ын Докторант эдгээр сургуулиуд жагсаж байгаа. Гэхдээ сурч байсан. Төгсөөгүй. Үүнд тэрбээр "Би энэ сургуулийг төгссөн гэхээсээ, энэ сургуульд суралцаж байсан гэж анхнаасаа хэлж бичдэг байсан. Би сурч байсан гэж бичихээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Би чинь үнэндээ Хөдөлмөрийн дээд сургуульд магистрын зэргийг хамгаалсан хүн шүү дээ. Баклавргүй гээд магистрын ангид сурсныг үгүйсгэж байвал, хамаагүй ээ. Би арван жилийн боловсролтой гэдгээрээ үлдье" хэмээн тайлбар хийж байв.
Автор С.Ганбаатар: Тэрбээр эдгээр номуудыг бичиж, уншигчдад хүргэсэн бөгөөд "Англи хэлийг хэрхэн сурах вэ", "Бизнесийн нүцгэн үнэн" зэрэг лекцээ танхим дүүрэн сонсогчдод танилцуулдаг байсан. 
Улс төрчөөс өмнөх түүх: 1997 - 2000 онд Английн Сосейти Женерал банкинд дадлагын менежер
2001 - 2002 онд ХААН банкинд тусгай активийн газрын захирал
2002 - 2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
2003 - 2005 онд Удирдлагын академид багш
2004 оноос Монголын Лектор төвийн үүсгэн байгуулагч хүндэт ерөнхийлөгч

 

Эхнэрийн тухай мэдэгдэл: С.Ганбаатар энэ сарын 25-ны өдөр нойтон өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн. Энэ үеэрээ "Цаашид өлсгөлөнгөө хуурай болгох эсэхийг эхнэртэйгээ ярилцана. Эхнэр зөвшөөрөл өгвөл өөрийгөө шатаана" гэсэн юм. 
Түүний эхнэрийг Б.Тунгалаг гэдэг. Аав, ээж нь Архангайн улс, өөрөө Улаанбаатар хотод төрсөн. Аав цэргийн хүн, ээж минь эмч. Гурван охинтой, нэг хүүтэй айлын дунд охин нь.

 

Нандин дурсамж: Тэдний хайр дурлал оюутан байхаас нь эхлэлтэй. Ганбаатар эхнэртэйгээ танилцаад удаагүй байхдаа Архангай дахь хадмындаа очоод “Би танай охинтой ханилмаар байна. Би сайн авч явж чадна аа” хэмээн гуйн зөвшөөрүүлж байжээ.
Энэ бол нэг гэрт ороод удаагүй байсан үеийн нандин дурсамжийг гэрчлэх гэрэл зураг. Сансарын колонкийн ойрхон 15 дугаар хороололд айлын хажуу өрөөнд чемодантай хувцсаа бариад л айл болж байсан түүх тэднийх.
С.Ганбаатар том охиноо төрөхөд эхнэрийнхээ дэргэд байсан бөгөөд эх баригч сүүлд нь эхнэрт нь “Танай нөхрийг хатуу хүн байх гэтэл уйлж байсан” хэмээн хэлжээ. "Анх охинтой болсны дараа үгээр хэлэх аргагүй нандин мэдрэмж төрж байсан".
Б.Тунгалаг хоёр дахь охиноо төрүүлэхээр эмнэлэгийн орон дээр өвдөж байхад С.Ганбаатар эмнэлэгийн коридорт сууж байв. Энэ үед эхнэрийг нь төрүүлэх гэж байсан мэдээгүүжүүлэхийн эмч "Нөгөө Ганбаатар гээд юм чинь ирчихсэн сууж байна. Энд одоо юугаа хийж яваа юм болоо. Төрөх эмнэлэгт тэмцэл хийх гээд байгаа юм байх даа" гэхийг сонссон эхнэр нь "Би тэр хүний эхнэр нь байгаа юм аа" хэмээн арай чүү хэлэв. Сандарсан эмч хоёр гурван удаа хатгаж байж тариагаа хийгээд бушуухан гарч одсон талаар түүний эхнэр дурсаж байна.
Б.Тунгалаг: Аав нь "Ажлаа дуусангуут яараад хүрээд ирлээ" хэмээн инээмсэглэн зогсох аавруугаа охид минь гүйж очоод бужигнаж байгааг харах л хамгийн жаргалтай мөч...
Тэд одоо гурван охинтой. Б.Тунгалаг охидынхоо гангаргааг урладаг.
2017 он. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардан авахаар гэр бүлээрээ явж буй түүхэн мөч. С.Ганбаатар үнэмлэхээ гардан аваад, эхнэрээ танилцуулсан. Тэрбээр "Миний эхнэр сайхан бүсгүй шүү" хэмээн хэлсэн нь нэр дэвшигч Х.Баттулга руу хийсэн сонгуулийн өмнөх үгэн "дайралт" байв.
Б.Тунгалаг: Миний хань хэзээ ч шантрахгүйгээр цаашид ч гэсэн тэмцэж чадна аа гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулж чадсан, чадаж байгаа гэж боддог.
Гудамжны тэмцлээс эхэлсэн улс төрд хүрэх шат: 
2004-2005 онд УИХ-ын даргын нийгэм эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх
2005 - 2007 онд Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн
2006 - 2008 онд Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн
2007 - 2011 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга
2007 - 2013 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч
/Зургийн тайлбар: 2012. Автобензин дизель түлшний үнэ 260 төгрөгөөр нэмэгдсэнийг эсэргүүцэж улс орон даяар 56 000 хүн жагссан ба шатахууны үнийг өмнөх түвшин болох 85-300 төгрөг хүртэл бууруулж чадсан/
2012 он УИХ-ын сонгуульд нэр дэвших алхмууд:
"Өсч дэвжин өөдрөг, сэтгэл хангалуун амьдрахыг хүссэн хүн бүхэнд " Зөв замд номноос... 
Цоо шинэ босоо тэмцэл: Төрийн дуулал эгшиглэхэд мөрөн тушаах зүрхээ дарж зогссон түүний тэмцэл Төрийн ордонд үргэлжилсэн. Олон зүйл дээр босч зогсоод үгээ хэлсэн тэрбээр "Монгол босно" гэх уриатай улс төрд бие даан орж ирсэн билээ. 2012...
Нэг ангийнхан: С.Ганбаатарыг ол...
Цагаан сарын шинийн нэгний өглөө, Хийморийн овоо 2016 он... Түүнийг хаана ч явсан телевизийн бичлэг дагаастай үе бий...
Бүр өөрөө сэтгүүлзүйн салбар руу орох шахсан түүх ч бий... Энэ бүхэн тэмцлийн нэг хэлбэр билээ... 
2011 оноос Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй нь олон Ерөнхийлөгчийн албан тушаалынх нь нэг.
Тэр бас Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны ерөнхийлөгч...
Тэрбээр 2016 оны 1 дүгээр сард ХҮН-ын даргаар сонгогдож явсан удаа бий... ​​​2016 оны сонгуульд ХҮН өвдөг шороодож, С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшиж "хиншүү" үнэрттэл ялагдал хүлээсэн юм. ХҮН-ынхан ялагдлынхаа гол шалтгааныг сонгууль болоход намаа орхиж одсон С.Ганбаатарыг буруутгаж байв. С.Ганбаатар ч ийм сонголт хийснээрээ зөвдөөгүй юм.
С.Ганбаатар улс төрд алхаж орохдоо 2004-2005 онд УИХ-ын даргын нийгэм эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх
хийж байсан. Н.Энхбаярт зөвлөдөг байсан нь хожимоо намд нь элсэн орох шалтгаан болсон ч байж болох...
"Монгол босно" хэмээн тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хоолойгоо сөөтөл ухуулсан байдаг. Түүнийг эхний удаа бие даан нэр дэвшихэд иргэд итгэлээ өгсөн тул МАХН-ын нэр дээр өрсөлдсөн нь ялагдалд хүргэсэн шалтгаан ч байж болох...
2017 он: Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ...
С.Ганбаатар: Монголын Засгийн газар, Монголын төр үндэстэн дамнасан корпорациудын гар хөл болсон олигархи, оффшортнуудын барьцаанд байна. Эндээс нийгэм даяараа зөвшилцөж байж гарах ёстой. Үүнийг хийх механизм нь Ерөнхийлөгч юм.
Л.Оюун-Эрдэнэ: С.Ганбаатар С.Баярцогт хоёрын мэтгэлцээнийг яг мэтгэлцээний урлагийн хувьд дүгнэвэл С.Баярцогт бол С.Ганбаатарыг үнэндээ 5:0-дсон. Гэтэл удаандаа яасан бэ гэхээр нөгөө нэг С.Баярцогтын “Оюу толгой”-н гэрээ Монголд ашиггүй байсан том сэдэв гарч ирээд, С.Ганбаатар гэдэг хүн урт хугацаандаа мэтгэлцээндээ ялагч болж хувирсан. Х.Баттулга гэдэг хүн ерөөсөө л одоо илчлэгдэж байгаа, яригдаж байгаа энэ бүх зүйлийг л ярьсан байгаа байхгүй юу. Шударга ёс алдагдсан, нийгмийн баялгийг бүлэглэлүүд хууль бусаар зохицуулж байна, төрөөс давсан эрх мэдэлтэй олигархиуд иргэдийн боломжийг хулгайлж байна гэсэн агуулгаар л ярьсан шүү дээ. Манай хүн болохоор тэр хэсгийг хамгаалж ярьсан. /2020 он/
С.Ганбаатар: Би МАНАН-г арилгаж, наран мандаахын төлөө зүтгэж байна. Би төлөвлөгөөтэй хүн. Надад төлөвлөгөө байна, бидэнд төлөвлөгөө байна. /2017 он/

 

С.Ганбаатар: Улс төр бол эр зоригийн ухаан гэсэн үг бий. Гэхдээ цавчихын төлөө эр зориг байдаг юм биш хайрлахын төлөө эр зориг байдаг. Үүнийг туулж ойлгосон хүний хувьд би зүтгэж чадна.
/Зургийн тайлбар: 2016 оны УИХ-ын сонгууль/
Түүний эргэн ирэлт... 
2021.01.25 
С.Ганбаатар: Би Олон Улсын шүүхэд Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болж, Монголын ард түмнийг хохироож байна гэж зарга мэдүүлсэн. Тэндээс Засгийн газраас чинь ийм бичиг ирсэн тохиолдолд бид шууд Олон улсын шүүх дээр хэлэлцэнэ гэж хариу ирсэн. Өнөөдөр Засгийн газар яагаад энэ тал дээр юу ч ярихгүй байгаа юм. #Зоригтой_байл_даа.
ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын багийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд ажлын багийнхан Рио Тинтой компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ үеэр Дубайн гэрээг цуцлах, 2009 онд анх байгуулсан Үндсэн хөрөнгө оруулалтыг гэрээг сайжруулах бус бүрмөсөн өөрчлөх шаардлага тавьсан. Энэ сарын 18-нд хөрөнгө оруулагч талтай цахим уулзалт хийж, Монголын Засгийн газрын шаардлагыг хүлээж авахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Тэгэхээр энэ төслийг Монгол Улсад ашигтай болгохын тулд С.Ганбаатар гишүүнтэй хамтран ажиллаж, ажлын багт оруулах болно. 
/Зургийн тайлбар: С.Ганбаатар гишүүнийг өлсгөлөн зарлаж байх үед Х.Нямбаатар хоёр удаа ирж уулзаж, тохиролцоонд хүрсэн байдаг/
Тэр өлссөөр бас хүлээсээр: Эрх баригчид түүний шаардлагыг хүлээн авч Рио Тинтогийн эсрэг Английн шүүхэд зарга мэдүүлэхээр болж урд шөнө хэлэлцээрийн ширээний ард суусан ч одоог хүртэл үйлдсэн бичигтээ гарын үсэг зурж, тамга дарж албажуулаагүй байна. Тэр үүнийг л хүлээж буй... Тэр болтол хүлээнэ... 

 

18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
 
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.