Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын эхний 100 хоног дотор вакцин оруулж ирэх зорилт тавьсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын ээлжит намрын чуулганы хуралдаан болж байна. Хурлаар шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
"Засгийн газар дөрвөн зорилтыг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд цар тахлыг даван туулахын төлөө хичээж ажиллана. Хамгийн түрүүнд вакцин оруулж ирэх тал дээр анхаарна. Засгийн газрын эхний 100 хоног дотор вакцин оруулж ирэх зорилт тавьсан. Вакцин ороод ирвэл амьдралын хэмнэлд өөрчлөлт орж, ААН-үүдийн зогсонги байдал өөрчлөгдөнө.

Цар тахлыг амжилттай даван туулах цогц хөтөлбөр гаргана. Энэ хөтөлбөрийгн хүрээнд гаднын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж, эрүүл мэндийн салбараа онцгой анхаарна. Гадаадад байгаа иргэдээ үе шаттай авчирна. Ийм агуулгын хүрээнд энэ хөтөлбөр гарна" гэлээ.

Амралтын өдрүүдэд зарим газраар цасан шуурга шуурна
Амралтын өдрүүдэд зарим газраар цасан шуурга шуурна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.