Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Видео: “Ч.Сайханбилэг: Х.Баттулга намайг төрийн нэрээр баривчлаад, тэнд нь хувиараа ална гэж заналхийлдэг“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 16 секунд

Өчигдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тун ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр Ерөнхийлөгч өөрийг нь улс төрийн зорилгоор шахан хавчиж буйг, авторитар дэглэмийг байгуулах шахаж буй ийм ерөнхийлөгчтэй байгаадаа ичиж, санаа зовж, уур хүрч байна гэдгээ энэхүү мэдэгдэлдээ онцолжээ.

Мөн "Х.Баттулга намайг төрийн нэрээр баривчлаад, шоронд хувиараа ална гэж надад хүрч болох бүхий л сувгуудаар дарамталсан", "Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн гэрээг хөдөлгөсөн бүх хүмүүсийг баривчилсан" гэж хэлжээ. 

Англи, монгол 2 хэл дээр гаргасан видео мэдэгдлийг түүнийг өмгөөлж буй “Амстердам энд Партнерс”-ийн Роберт Амстердамын нийтлүүлсэн “Цөлжиж буй Баянбүрд: Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын Ардчиллын ирээдүй” ном дагалджээ. 

www.saikhanbileg.com сайт дээр тавьсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүлээн авна уу. 

 

 

Ч.Сайханбилэгийг өмгөөлөгч компанийн гаргасан “Цөлжиж буй Баянбүрд: Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын Ардчиллын ирээдүй” цагаан номд улс төрийн шалтгаантай баривчилгаа нь Монгол Улсын ардчиллыг хойш татаж байгааг онцолжээ.

Тус номд Ерөнхийлөгч "Х.Баттулгын дарангуйлал" гэсэн нэр томъёог ихээр хэрэглэж, дарангуйллаа бэхжүүлэх гэж ямар ямар үйл ажиллагаа явуулсан, Ч.Сайханбилэгийг хэрхэн шахан хавчсан тухай баримтуудыг хавсаргажээ. 

"Олон улсын өмгөөллийн баг Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэгийг улс төрийн зорилгоор Авторитар дэглэмийн зүгээс хууль бусаар ялласныг илчлэн буруушааж байна" хэмээн өмгөөлөгчдийн зүгээс мэдэгдсэн байна. 

Ч.Сайханбилэгийг өмгөөлж буй “Амстердам энд Партнерс”-ийн мэдэгдлийг бүрэн эхээр хүлээн авна уу. 

 

"АНУ-ын нийслэл Вашингтон хот. 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр. 2017 онд эрх мэдэлд хүрснээс хойш Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь Монголын Ардчиллыг нэг хүний засаглалын зүг уруудуулан доройтуулж, Авлигын эсрэг хуулийг зүй бусаар ашиглан өөрийнхөө өрсөлдөгчдийг улс төрийн зорилгоор намнах ажиллагаа явуулж байна гэж “Амстердам энд Партнерс”-ийн Роберт Амстердам шинээр нийтлүүлсэн Цагаан номондоо онцолсон байна.

Энэхүү Цагаан ном нь “Цөлжиж буй Баянбүрд: Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын Ардчиллын ирээдүй” гэсэн гарчигтайгаар шийдвэр гаргагчид болон олон нийтэд зориулан англи, монгол хэл дээр өргөн хүрээнд тараагдахаар хэвлэгдлээ.

Ноён Амстердам нь нэг жилийн өмнөөс Ч.Сайханбилэгийг өмгөөлөхөөр болсон бөгөөд энэхүү Цагаан номны зорилго нь түүнийг 2018 онд баривчлан хорьж, ялласан нь хуулийн ямар ч үндэслэлгүй байсныг зөвхөн батлахаас гадна энэхүү хэрэг нь Х.Баттулгын дэглэм хэрхэн Монголын Шүүх засаглалын хараат бус байдлыг устгахыг оролдсон болохыг тод томруун харуулж байгаа юм.

“Энэ бүхэн Дарангуйлагчийн зүгээс өөрийн өрсөлдөгчдийг нухчин дарах зорилгоор Авлигын эсрэг хуулийг улс төрийн зэвсэг болгон хувиргадаг явдлын сонгодог жишээ юм” гэж Р.Амстердам онцолжээ. “Гэвч хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн нэр хүнд унаж, Монгол Улсын эрсдэл улам дээш хөөрөгдсөнөөр энэ бүхэн дуусгавар болж байна. Одоо Баттулга үүнийхээ үр дагавартай нүүр тулах шаардлагатай болжээ.” гэжээ.

Ч.Сайханбилэгийн хэрэг нь дээрх үйл явцыг батлах ганц жишээ нь биш юм гэж Р.Амстердам үзэж байна. Саяхан огцорсон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нь огцрох үедээ Авлигатай тэмцэх байгууллагуудыг ашиглан гэм зэмгүй хүмүүсийг шоронд хорьсон Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага хүлээлгэж, импичмэнт хийх шаардлагатайг онцолсон байна. Түүнийг дэмжиж Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Хишгээгийн Нямбаатар Шүүх засаглалын бие даасан байдлыг хамгаалах хуулийн төслүүдээ эргүүлэн татахыг шаардаж Ерөнхийлөгч удаа дараа түүнийг дарамталж байсныг ил тод зарласан юм.

“Бид энэ Цагаан номоор дамжуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон бусад хүмүүсийг хуурамчаар яллах үйл ажиллагааны ардах Монголын шүүх, хууль хяналтын байгууллагуудын алдаа завхралыг анхаарлын голд авчирч байна. Үүнээс гадна АНУ-ын Конгрессийн гишүүд болон Холбооны Улсын холбогдох байгууллагуудын удирдлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү сэтгэл түгшээсэн ухралтанд хариу үзүүлж, тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй” гэж ноён Р.Амстердам хэллээ.

Цагаан номыг бүрэн эхээр нь монгол, англи хэл дээр https://saikhanbileg.com -оос татаж авч болно.

Амстердам энд Партнерс хуулийн товчоон" гэжээ. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр нэмэгдсэн
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр нэмэгдсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.