Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Цахимаар сонгууль өгдөг болно

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзлаа. Тэрбээр:
Одоогийн байдлаар бид 182 үйлчилгээг цахимжуулаад байна. Үндсэндээ Эстони улсын загвараар явж буй. Төрийн албан хаагчдын ажлыг 07:30 цагаас эхлүүлж цэцэрлэгийн авах цагийг 6-8 цагийн хооронд болгон төрийн албан хаагчдыг автобусаар зорчдог болгох боломжтой.

Гэрчилгээг цаасаар бичиж өгдөг байхаа болино. Нүүрс зах зээлийн үнээр цахим бирж дээр зарагдах ёстой. Улсын бүртгэлийг цахим болгож яваандаа сонгуулийг цахимаар өгдөг болно.

Цахим байгаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим байгаа нөхцөлд 5 минут л зарцуулна. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Цахим хөгжил нь нэг салбар бус бүх салбарын асуудал.

Хаврын чуулганаар "Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль"-ийг өргөн барьж батална. Цахим шилжилтэд манлайлж оролцсон банк, үүрэн телефоны операторуудад баярлалаа.

Соёлын сайдаар албаар Ч.Номинг томилсон. Учир нь би соёлыг эдийн засагжуулахыг хүсэж байна. Старт ап комданиудад татварын хөнгөлөлт үзүүлж дэмжиж болно.

Төрийн өмчит үйлдвэрийн газрыг бүх зүйл дээр байгуулж, хувийн хэвшлүүдэд саад болж болохгүй. 

Uber шиг олон компани гарахад Засгийн газраас дэмжинэ. Төр хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно. 

 

Орос-Монголын хамтарсан их сургууль байгуулах талаар санал солилжээ
Орос-Монголын хамтарсан их сургууль байгуулах талаар санал солилжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.