Деррик Рөүс Нью-Йорк Никс багт эргэн нэгдлээ

Ангилал
Бусад
Хэзээ
2021/02/08
Унших
0 минут 37 секунд

Нью-Йорк Никс Детройт Пистонс багууд солилцоо хийж Деррик Рөүс Нью-Йорк Никс багтай эргэн нэгдлээ. Харин Детройт Рөүсийн оронд Деннис Смит Жр болон энэ оны хоёрдугаар тойргийн драфтын эрхийг авч байгаа аж. Никс, Пистонс хоёр сарын турш үргэлжилсэн хэлэлцээрийн дараа ням гарагийн үдээс хойш хэлэлцээрийг зөвшөөрсөн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Деррик Рөүс 2016-2017 оны улиралд Никсийн өмсгөлтэйгээр 64 тоглолтод оролцсон бөгөөд 18.0 оноо, 4.4 дамжуулалт дунджилжээ.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: