Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх боломжтой, хүний нөөц сайтай байх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Clubhouse платформ дээр сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Эхний асуултыг коронавирустэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын орчин, цалин хөлс болон Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуултыг асуулаа. Тэрбээр:

"Эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, техник хэрэгслээр хангах боломжтой, гол нь хүний нөөц сайтай байх хэрэгтэй. Хүн буюу тэнд ажиллаж байгаа хүний нөөцөө чадавхжуулах асуудал, дахин сургалтад хамруулах шаардлагатай. Жилд 2-3 удаа харилцааны болон мэргэжил арга зүйн сургалтад хамруулах зэрэг маш олон ажлуудыг эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх ёстой.
Эрүүл мэндийн даатгалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрууд үүн дээр эрсдэлийн менежментийг шуурхай гаргах чиглэлийг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид өгсөн. Ажил бол эхний ээлжинд хүний хүчин зүйлээс шууд хамаарч байгаа учраас удирдлагын баг мэргэжлийн түвшинд очиж нэг эмнэлгийг жишиг болгож ажиллуулж бусад эмнэлгүүд түүнээс суралцаж явдаг арга хэлбэрлүү шилжих шаардлагатай байна" гэлээ. 

УУХҮЯ: Нүүрсний экспорт 24.6 хувийн өсөлттэй байна
УУХҮЯ: Нүүрсний экспорт 24.6 хувийн өсөлттэй байна
 
Автомат хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандахыг мэдэгдлээ
Автомат хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандахыг мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.