Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Улаанбаатарт 58 хүнээс халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/02/19
Унших
0 минут 42 секунд
Caption

Өчигдөр /2021.02.18/ улсын хэмжээнд нийтдээ 47,110 хүний сорьцод шинжилгээ хийхэд 58 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 48 нь ойрын тусгаарлагдсан хүмүүс байсан бол 10 хүн нь Нэг хаалга-Нэг шинжилгээний явцад халдвартай нь батлагдсан.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,551 боллоо. Үүнээс 1,819 хүн эдгэрээд байгаа бол 717 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-1
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-84
  • Хөнгөн-625 хүн байгаа юм.
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: