Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Чой Жи Ү “Cosmopolitan” сэтгүүлийн нүүрийг дахин чимнэ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/02/20
Унших
1 минут 22 секунд

БНСУ-ын алдарт жүжигчин Чой Жи Ү саяхан “Cosmopolitan” сэтгүүлийн 3-р сарын нүүрэнд гарах зураг авахуулсан байна. Тэрбээр 2005 оны дөрөвдүгээр сарын сэтгүүлийн нүүрэнд анх зургаа авахуулснаар Өмнөд Солонгосын хамгийн анхны “Cosmopolitan” сэтгүүлийн нүүрэнд зургаа даруулсан эмэгтэй болж байв. Үүнээс хэдий 16 жил өнгөрсөнч тэрээр үзэсгэлэнтэй хэвээр байна.

Зураг авалтын дараа болсон ярилцлага дээр Чой Жи Ү “Хүүхдийнхээ чимээнд сэрж өдөржин хамт байж том болохыг нь харж сууна. Өчигдөрхөн төрөөд удаагүй орон дээрээ хэвтэж байсан хүүхэд одоо аль хэдийн сургуульд сурч байна. Завгүй амьдрал дунд би зураг авалтанд оролцож кино зохиолуудтай танилцаж байгаа” гэж өөрийнхөө нэг өдрийн амьдарлын талаар хуваалцсан байна.

Харин түүний өөртөө хийсэн өөрчлөлтийн талаар асуухад “Өмнө нь арай богино бодолтой байсан юм шиг санагдаж байна. Одоо бол илүү өргөн далайцтай аливаа зүйлийг хардаг болсон. Надтай илүү удаан хугацаанд хамтдаа байсан хүмүүс надад илүү үнэ цэнэтэй санагдах болсон” гэж хариулжээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: