Ким Кардашиан салах өргөдлөө өгчээ

Ангилал
Social pop
Хэзээ
2021/02/21
Унших
1 минут 45 секунд

Америкийн шоу бизнесийн од Ким Кардашян өөрийн нөхөр, рэппер Канье Уэстээс салах өргөдөл гаргасан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Тэд гэрлээд долоон жил хамт амьдарсан бөгөөд дөрвөн хүүхдийн эцэг, эх юм. Алдарт хос 2012 оноос болзож эхэлсэн бөгөөд 2014 онд Италид тансаг хурим хийж байжээ.

Ким нөхрөөсөө тусдаа Калифорниа мужид дөрвөн хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд зул сарын баяраа өөрийн гэр бүлтэйгээ хамт тэмдэглэжээ. Өнгөрсөн онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөхөр нь өрсөлдөх болсноо зарласны дараахан Ким Канье Уэстийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар цахим сүлжээнд мэдээлж байсан юм.

Канье сонгуулийн анхны сурталчилгаагаа Өмнөд Каролинагаас эхлүүлсэн. Энэ үеэр сонгогчидтойгоо уулзахдаа үр хөндөлтийн талаар ярьсан нь мөн шуугиан дэгдээсэн. Тэрбээр том охиноо төрөхөөс өмнө өөрийнх нь хайхрамжгүй зангаас болж эхнэр нь үр хөндөлт хийлгэх шахсан талаар ярьж уйлсан байна.

Үүний дараа тэр шөнийн цагаар цахим сүлжээндээ хоёр ч удаа ойлгомжгүй, хоорондоо хамааралгүй жиргээ бичиж, өглөө нь устгасан. Эхлээд Канье Уэст эхнэр нь өөрийг нь эмнэлэгт хорих гэж оролдсон тухай бичсэн бол хоёр дахь жиргээндээ тэрбээр эхнэр нь түүнийг реппер Мик Миллтэй явалдаж хуурсан тул салмаар байгаагаа бичсэн байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: