Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Брүүклин Лос Анжелэсийн хоёр багийг дараалан хожлоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 3 секунд

Брүүклин Нетс Лос Анжелэс Клипперс багууд тоглож 112:108 харьцаатайгаар Брүүклин хожил байгууллаа. Тэд өмнөх тоглолтдоо Лейкэрсийг мөн хожоод байсан ба сүүлийн зургаан тоглолт дараалан хожил аваад байна. Өнөөдрийн тоглолтод Жэймс Хардэн 37 оноо 11 самбар авсан бол Кайри Ирвинг 28 оноо 8 дамжуулалт өгсөн байна. Багийн бас нэгэн сюпер од Кэвин Дурант сүүлийн тоглолтуудад оролцохгүй байгаа хэдий ч баг нь зургаа дараалан хожиж буй нь үзэгчдийг гайхшруулсаар байна.

Клипперсээс өнөөдрийн тоглолтод Пол Жорж 34 оноо 7 дамжуулалт, Кавай Леонард 29 оноо 13 самбар авсан хэдий ч хожигдол хүлээлээ. Багийн үүргийн тоглогчид болох Николас Батум, Патрик Бевэрли, Лү Виллиамс нар өнөөдрийн тоглолтод тааруу тоглосон нь хожигдлын шалтгаан болжээ.

Ерөнхийлөгч ковидийн вакцин авахаар ОХУ-д айлчилна
Ерөнхийлөгч ковидийн вакцин авахаар ОХУ-д айлчилна
 
Зоригтой, Зориггүй 26 жил
Зоригтой, Зориггүй 26 жил
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.