С.Батболдын өмгөөлөгч албан шаардлага хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/02/22
Унших
5 минут 43 секунд
УИХ-ын гишүүн С.Батболд

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат Та төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг прокурорын байгууллага, олон нийтийн итгэлийг хүлээдэг хуульч мэргэжлийн нэр хүндийгашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гадны зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байна” гэсэн гарчигтайгаар хууль тогтоомж, прокурорын ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчсөн, үндэслэлгүй мэдээллийг нийтэд тараалаа.

Ц.Насанбат Та Монгол Улсын эрх зүйн тогтолцоонднэн чухал байр суурийг эзэлдэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыггажуудуулсан үйл ажиллагаа явуулж байгаа тань шүүхэднэхэмжлэлийг бусдын өмнөөс хууль зөрчиж дураараа гаргасан, мөн нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгүүдэд “маш нууц” гэсэн тэмдэг даран шүүх ажиллагааг хаалттай, нууц байдалд оруулж, үүнийгээ ашиглан нийгэмд үл ойлгогдох нөхцөл байдлыг бий болгосноор эхэлсэн.

Бид эл шударга ёсонд үл нийцэх, хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд хүсэлт, гомдол гаргасны үр дүнд мэргэжлийн шинжээч ажиллаж, Таны шүүхэд гарган өгсөн нэхэмжлэл, баримт бичгүүдийг төрийн “маш нууц” зэрэглэлийн баримт бичиг биш болохыг тогтоосон байдаг.

Гэтэл Та ярилцлагадаа өөрийн хууль бус үйл ажиллагаагаа далдалж тухайн баримт бичгүүдийгхөндлөнгийн хэн нэгэн шүүхэд гаргаж өгсөн юм шиг, түүнийг нь мэргэжлийн шинжээч төрийн нууц эсэхийг нь тогтоож, нээлттэй болгосон мэтээр нийтэд учирлаж,төрийн нууц биш гэсэн дүгнэлт гарсан учраас олон нийтэд хандан мэдээлэл хийж байна гэсэн байна. Ингэхдээ мөн л хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, аль ч улсын шүүхээс гэм буруутай асуудлыг тогтоогоогүй, бүр энэ талаар хэлэлцээчүгүй байхад хууль зөрчсөн гэм буруутай мэтээр зориудаар гүтгэсэн байна.

Мөн Ц.Насанбат Та ярилцлагадаа “гадаад зөвлөхүүдийн цуглуулсан баримт, дүгнэлт” гэж онцлондурьджээ. Энэ нь ердөө л шар хэвлэлийн голдуу мэдээг зохиомжлон холбосон зүйлс төдийхөн байдаг. Ер нь тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс өөрийн улсыниргэнээ гадаад улсын хувийн мөрдөх байгууллагаар мөнгө төлж мөрдөн мөшгүүлж байгаа нь төрт ёсонд халтай, маш ноцтой үйлдэл юм.

Та гадаадад явагдаж байгаа шүүхийн ажиллагааг Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын конвенцийн хүрээнд хийж буй хөрөнгө хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа гэсэн байна. Авлигын эсрэг конвенцийн дагуу хөрөнгө хамгаалахад чиглэсэн ажиллагаа нь авлигын гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгийг хураахад чиглэгддэг бөгөөд үүнээс өмнө авлигын гэмт хэрэгт холбоотой гэм буруутай болохыг шүүхээр тогтоосны дараа авч хэрэгжүүлдэг арга хэмжээ гэдгийг маш сайн мэдэж байх ёстой албан тушаалтан бол Та мөн.

Гэтэл Та авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг аль ч улсын шүүхэд байхгүй гэдгийг ярилцлагынхаа эхэнд хэлсэн атлаа Авлигын эсрэг олон улсын конвенцийн хүрээнд гадаадын шүүхэд хөрөнгө хамгаалахад чиглэсэн ажиллагаа явуулж байгаа гэх худал мэдээллийг олон нийтэд өгч байгааг тань прокурорын нэр хүндийг хууль бусаар ашигласан үйлдэл гэж үзэж байна.Мөн Та иргэний эрх зүйн маргааныг гэмт хэргийн гэм буруугийн асуудалтай хольж хутган илэрхийлж байгаа нь шүүхэд нөлөөлж байгаа үйлдэл болохын зэрэгцээ, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, бүх зүйл нотлогдож шийдвэрлэгдсэн мэтээр Прокурорын байгууллагыг төлөөлөн ярьж байгаа нь мэргэжлийн алдаа болно.    

Эдгээрээс үзэхэд С.Батболдод холбогдуулан явуулж байгаа шүүхийн дээрх ажиллагаанууд нь гүтгэлгийн шинжтэй, хууль зүйн хувьд зөвтгөх үндэслэлгүй, зохион байгуулалттай, улс төржсөн болох нь тодорхой байна. Ц.Насанбат Та ярилцлагадаа улс төрийн зорилго байхгүй гэж удаа дараа хэлсэн нь улс төрийн зорилгоо нуух гэсэн ядсан арга, цуцсан үг болох нь илэрхий байна.  

Эцэст нь хэлэхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат Та төрийн прокурорын албан тушаалаар түрий барьж байгаагаас үл хамааран Монгол Улсын үндэсний хууль тогтоомж нийтэд тэгш үйлчлэх тул шүүхээр тогтоогдоогүй, зохиомол асуудлаар ярилцлага гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлогоо зогсоохыг албан ёсоор шаардаж байна.

Хэрэв Та  нийтэд худал мэдээлэл тарааснаа залруулахгүй бол прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр холбогдох журмын дагуу шалгуулах болно.  

С.БАТБОЛДЫН ӨМГӨӨЛӨГЧ Х.ЖАРГАЛСАЙХАН

Сэтгэгдэл (32)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Zochin

    Umguulugch tun zorigtoi uneniig bichsen sanagdlaa. Amjilt husie.

  2. Bodlo heli

    nyamdorjoo hereggui l bsim daa Nasanbattiigaa. Naaska minee togoon dotroosoo helehed er hun olzond erweehei dulund gedgiimaa. Tsolond boloh gej dee

  3. Норов

    Ээ бурхан минь яаж прокурор болчихоогүй юм. Тэгсэн бол Насанбатын оронд туг таниулж байхгүй юу. Умаа хум

  4. Naran

    Nasnii namar, naadmiin daraa namar 2 bol gartsaagui l dee. Ene jil Nasanbatiin namar boloh ni ee

  5. Болд

    Би 4 анги төгссөн за юу. Цааш нь ярих уу, яахуу

  6. Тулга

    Зөвхөн албан ёсны мэдээг үндэслэл болговол 1937-оос 1939 онд улс төрийн хилс хэргээр 20474 хүнийг буудан алах ялаар, 5000 гаруй хүнийг хорих ялаар шийтгэсэн. Үүний номлол, эрх зүйн үндэслэгээ нь ЗСБНХУ-ын ерөнхий Прокурор А.Я.Вышинский буруутай гэж өөрөөр хэлүүлэх, буруутай гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэх байсан юм даа залуус минь.

  7. Галт

    Прокурор төрийн маш нууцыг мэдэж тогтоодог болж байгаа юм бол, Засгийн газрын эрхийг хэрэгжүүлдэг болсон гэсэн үг үү

  8. Оргил

    Аа хаа энд ийм юм байгаа юм бий вий. Чих ахаас чиглэл авч байгаад даа....

  9. зочин

    Манай Хуульчдын Холбооны өмгөөлөгчдийн нэг их зорьмог түс тас хэлсэн байна. Миний хувьд хэргийн үйл баримтыг мэдэхгүй учраас хэлэх зүйл алга. Харин тэр ИХШХШ хуулийн 31.1-ийг үнэхээр зөрчжээ. Энэ заалт 2022 онд хэрэгжихэд монгол иргэний маргаан гэж байхгүй болох юм байна лээ шүү. Энэ талаас нь л судалж, үр дагаварыг нь үзмээр байгаа юм.

  10. Нараа

    Өмгөөлөгчөө та мэргэжлийн талаасаа үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах үүрэгтэй байж болно. Гэхдээ гүйцэтгэхгүй бол ажил ч үгүй амьдрал ч үгүй болох гээд байвал яахийн, хүнийг бас ойлгох хэрэгтэй ш дээ.

  11. Батболд

    Батболдыг дэмжиж байгаа, та нар гайгүй яваа нэгнийгээ битгий ингэж боорлож байна. Х.Баттулга ч бас ялгаагүй л монголын баялаг бүтээгч шүү дээ.

  12. Zchin

    Haha ed nar bur eleg avhiimaa iim tom tushaaltan ingej hug uu chireh ch gj de

  13. ЭНЭ ХУУЛИЙНХАН

    Энэ хуулийн хүмүүс хэлэмгий, доломгой хүмүүс шүү үгийн утга, өө андахгүй. Яахав нэг Прокурор боломж гарсан дээр энгэрээ цоолохоор зүтгээ л биз дээ.

  14. Цэцэгдэлгэр

    Прокурор нь олон нийтэд ийм мэдээлэл өгч байх ч гэж дээ. Хуулиа сахиулаад байна у юу хийгээд байнаа

  15. Цогоо

    Прокурорууд маань хуулиа сахих хэрэгтэй шдээ. Хэргийн талаар ингээд л попроод яриад байж болох уу

  16. zochin

    prokuroriin ajliig gutaaj bgan bishuu, hariutslaga tootsoh heregtei

  17. nomin

    Hunii gar hul bolj turiin alba hmeergu bna,, ene ajlaa meddeggu, prokuroriij ner hundiig gutaasan prokurort hariutslaga tootsoh hergtei,,

  18. Buugi

    залуухан гэхэд мундаг өмгөөлөгч байна.ард түмнийг талцуулсан үнэн худал нь тодорхойгүй прокрорын мэдэгдэлд мэргэжлийн түвшинд хариу өгчээ амжилт

  19. Ахмад

    Насанбатхан маань Прокурорын Номоо нэг сөхчихсөн бол тэнд "шүүн таслах ажиллагаанд аюултай, суудал дор чинь нуусан дэлбэрэх бодис бол таалаглалдаа итгэх явдал мөн" гэж хүний үгээр ажилдаа хандаж болохгүйг аль 2001 онд сэнхрүүлэн байна ш дээ.

  20. оюука

    Прокурорын нэр хүндийг уландаа гишгэсэн энэ хүнд хариуцлага тооцох хэрэгтэйшдээ

  21. Цээгий

    Зүгээр нэг хүний гар хөл болж ажил хийж байгаа нэр зүүхээ боль.Эзэмшсэн мэргэжилээ гутаасан ийм хүмүүс ажлаа өгмөөр юм.

  22. Барсаа

    Прокурорын нэр хүндийг уландаа гишгэсэн энэ хүнд хариуцлага тооцох хэрэгтэй

  23. Насаа

    Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч нь ийм байхад бусад нь яаж ажиллаж байгаа юм болдоо

  24. Соёлоо

    Прокурорын байгууллага энэ хүндээ хариуцлага тооцох хэрэгтэй.

  25. Munkhbat

    Төрийн хууль шүүхийн байгууллага ямар түвшинд хүрснийг бид бүхэн харж байна. Насанбат прокурорт хариуцлага тооцох эсэх нь ард түмэн прокурорын байгууллагад итгэж болох эсэхийг харуулах болно. Бид тэнэг хүмүүс биш УЛСЫН ПРОКУРОРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР.АА !!!!!!!

  26. Дорж

    Прокурор улс төрч шиг ийм байдлаар ажлаа явуулах нь ёс зүйгүй үйлдэл

  27. Содов

    "Ц.Насанбат та ярилцлагадаа улс төрийн зорилго байхгүй гэж удаа дараа хэлсэн нь улс төрийн зорилгоо нуух гэсэн ядсан арга, цуцсан үг болох нь илэрхий байна" гэж ёстой голыг нь олж тас бууджээ.

  28. Мөнхөө

    Прокуроруудын нэр хүндийг уландаа гишгэлээ дээ Насанбат гуай

  29. Билгүүн

    Прокурорууд баримттай ярьж байхгүй бол болохгүй л албан тушаал даа уг нь

  30. Соёлоо

    Ингээд л хамгийн итгэл хүлээх ёстой даах ёстой хүмүүс нь үндэслэлгүй мэдээлэл тарааж амныхаа зоргоор бураад зохион байгуулалттай ажиллахаар энгийн ард биднийг ч бүр яадаг нь тодорхой байна даа.

  31. Бат

    Өмгөөлөгч нар үхээнц биш ингэж л ажиллах ёстой. Энэ улс ороны ардчилсан ёсыг ингэж л хамгаалан авч үлдэхгүй бол төрийн соёмбо доор шургалсан дээрэмчид юу хүссэнээ хийдэг болчихоод байгаа юм.

  32. Цэцэгээ

    Энэ хэдэн прокорууд чинь ажлаа хийж мэддэг юм уу төрд гарсан хэдэн гарын л гар хөл байдаг юм биш үү дээ.

Төстэй мэдээллүүд: