Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Ерөнхий сайд коронавирусийн вакцины анхны тунг тариулж, вакцинжуулалт эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-аас ирсэн АстраЗеника вакцины анхны тунгаа тариуллаа. Тэрбээр морин цаг буюу 11:40 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт вакцин тариулж, дэлхий нийтийг цочироосон цар тахлаас монголчуудыг хамгаалах дархлаажуулалт эхэллээ. 

Коронавирусийн вакцин тариулахад хэд хэдэн асуумжид хариулт өгдөг аж. Тухайлбал,

  • -Коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдол бий юу
  • -Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн үү
  • -Хоол унд, эм тарианы харшилтай юу
  • -Халдварын сэжигтэй тохиолдолтой сүүлийн 14 хоног ойр байсан уу
  • -Сүүлийн 14 хоног халдвар бүртгэгдсэн бүс нутаг руу зорчсон уу
  • -Одоо халуурах зовиур байна уу
  • -Булчингаар өвдөх зовиур байна уу
  • -Хамар битүүрч, хоолой өвдөж байна уу
  • -Ханиалгах зовиур байна уу
  • -Утасны дугаар хэд вэ зэрэг асуултыг Ерөнхий сайдаас асуусан юм.

Ерөнхий сайд дээр асуултуудад хариулахдаа “Сүүлийн 14 хоног халдвар бүртгэгдсэн бүс нутаг руу зорчсон уу” гэх асуултад тийм хэмээн хариулсан. Харин бусад асуултын хувьд үгүй хэмээн хариулсан юм. Өмнө нь Ерөнхий сайдын хөл гэнэт мэдээгүй болж эмчилгээнд хамрагдаж байсан. Үүнийгээ тэрбээр хоолны хордлого хэмээн тайлбар хийсэн байдаг.

Эдгээр асуумжид хариулж, бүртгүүлснийхээ дараа дархлаажуулалтын бүртгэлд бүртгүүлэх юм байна. Энэ өртөөн дээр Регистрийн дугаараа хэлж бүртгэлээ хийлгээд хувийн мэдээллээ нягтлаад дархлаажуулалтад хамрагдах аж.

Дархлаажуулалтын өмнө сувилагч вакциныг танилцуулдаг аж. Ерөнхий сайдад АстраЗеника вакцины эхний тунг тарьсан бөгөөд дараагийн тунг 28 хоногийн давтамжтайгаар хийх нь. Вакцин тарьсан хэсэгт улайж хавдах зэрэг шинж тэмдэг илрэх ч гурван хоног дотроо арилна гэдгийг сувилагч хэлсэн.

Үр бүтээлтэй ажилласан дэд хурандаа нарт цол олголоо
Үр бүтээлтэй ажилласан дэд хурандаа нарт цол олголоо
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.