Буйр нуурт мөс цөмөрсний улмаас бага оврын ачааны болон суудлын автомашинууд унажээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/02/23
Унших
1 минут 11 секунд

Буйр нуурын мөсөн дээгүүр явсан бага оврын ачааны болон суудлын автомашинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд унажээ. Жолооч, зорчигч нар нь автомашинаасаа амжиж гарсан учраас хүний амь нас хохироогүй байна.

Нуурын усыг бохирдохоос сэргийлж эрэн хайх, татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Отгонхүү захирагчтай Эрэн хайх, аврах анги, дэд хурандаа М.Сүхсайхан захирагчтай Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажиллаж тус 2 автомашиныг татан гаргажаа. Мөн нутгийн иргэд, автомашин эзэмшигчид дэмжин ажилласан байна.

Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд гурван удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорложээ. Татан гаргах үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг дээрх хоёр автомашиныг эзэмшигчээс гаргуулах чиглэлийг өгснийг хэрэгжүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: