Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бусан хүрэх галт тэрэг” киноны америк хувилбар хийгдэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 23 секунд

БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн бүтээл “Train to Busan” буюу “Бусан хүрэх галт тэрэг” кино 2016 оны наймдугаар сарын 7-нд кино театруудаар гарсан даруйдаа шуугиан тарьж, 2016 оны анхны 10 сая үзэгчтэй Өмнөд Солонгос кино болсон. Тэгвэл дээрх бүтээлийн дараагийн анги “Peninsula” буюу “Хойг” өнгөрсөн онд БНСУ, Сингапур, Тайванд нээлтээ хийсэн юм. Түүнчлэн “Train to Busan” киноноос дөрвөн жилийн дараах үйл явдал өрнөх “Peninsula” Каннын кино наадамд албан ёсны зочин бүтээлээр сонгогдсон бөгөөд 185 улсад зарагдах гэрээ хийжээ.

Өмнөд Солонгосын киночид зомбитой кинонд хувьсал хийснийг нотолгоо нь “Netflix”-ийн “Kingdom” болон "Train to Busan", тус киноны хоёрдугаар анги “Peninsula” гэж хэлэхэд хилсдэхгүй.

Тэгвэл Холливудын кино уран бүтээлчид “Бусан хүрэх галт тэрэг” киноны хувилбарыг хийхээр болсон бөгөөд Тимо Тхахжанто найруулж, Жеймс Ван продюсероор ажиллахаар болжээ.

Ташрамд дуулгахад, БНСУ-ын “Train to Busan” буюу “Бусан хүрэх галт тэрэг” трилоги бүтээл бөгөөд гуравдугаар анги мөн хийгдэх юм.

ЭМЯ: Шинээр 30 халдвар бүртгэгдэж, дотоодын халдвар 2723 боллоо
ЭМЯ: Шинээр 30 халдвар бүртгэгдэж, дотоодын халдвар 2723 боллоо
 
ЧУУЛГАН: АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч хоёр цагийн завсарлага өглөө
ЧУУЛГАН: АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч хоёр цагийн завсарлага өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.