Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: Шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх сарын 14-нд бөхийн барилдаан зохион байгуулах болсон талаараа мэдээлэл гаргажээ. 

Мэдээлэлд "Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цуцлагдаад байна. Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдааныг зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан 2021 оны 03-р сарын 14-ний ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Барилдах улсын харцага цолтой бөхчүүд 2021 оны 02-р сарын 25-ны өдрийн 15 цагт Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирнэ үү" гэсэн байна.

Шүүгч нарын холбогдсон хэргийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөл мэдэгдэл гаргажээ
Шүүгч нарын холбогдсон хэргийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөл мэдэгдэл гаргажээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.