Японд 37 настай эрэгтэй толгойдоо буудуулж амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/02/23
Унших
1 минут 7 секунд

Даваа гарагт Японы зүүн хойд Фукушима мужид хуучин автомашины худалдаа эрхэлдэг 37 настай эрэгтэй буудуулж амиа алджээ.

Хохирогчийн эхнэр Такеши Сакума нь анх цагдаа дуудсан бөгөөд түүнийг утсаар ярьж байхад нөхөр нь буудуулсан байна.

Офицерууд хохирогчийг Сукагава дахь дилерийн дэлгүүрийн гараж дотроос газар  унаж, толгойноос нь цус гарсан байдалтай олсон байна. Тэрбээр эмнэлэгт нас баржээ. Хохирогч толгойдоо буудуулж шархадсан бөгөөд цагдаа нар хүн амины хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн аж.

Хэргийн газрын ойролцоо амьдардаг нэгэн эмэгтэй “Оройн 18.30 цагийн орчимд цагдаа, түргэн тусламжийн автомашин ирэх үед хүчтэй дуу чимээ сонссон. Би үүнийг зам тээврийн осол гэж бодсон боловч хүн амины хэрэг гэдгийг олж мэдэх нь гайхмаар бас аймшигтай байна" гэжээ.

Эх сурвалж: Kyodo news

Сэтгэгдэл (1)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Хэнд ч хамаатай ийм пм бичиж байдгийн

Төстэй мэдээллүүд: