Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нулимсаар бууддаг “зэвсэг“ зохион бүтээжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 54 секунд

Тайванийн дизайнер И-Фэй Чен өөрийн нулимсыг цуглуулж, хөлдөөж, уйлахад хүргэсэн хүн рүү буудах зорилгоор "Tear gun" нэртэй төслөө 2016 онд Голландын дизайн долоо хоногийн үеэр танилцуулж байв. Энэхүү төхөөрөмж нь хацар дээрх хэсэгт нулимс цуглуулж, нулимс гуулин хоолоогойр дамжин бууны эх биеийн хэсэгт хөлдөж сум шиг буудах зориулалттай аж.

Их сургуулийнх нь багш нь Чентэй зүй бусаар харьцаж, эрх мэдлээ давуулан ашигладаг байсан нь түүнийг энэхүү төхөөрөмжөө бүтээхэд хүргэжээ. Чен "нулимсан буу"-гаа бүрэн цэнэглэгдэж дууссан даруйд өөрийг нь гомдоож байсан багш руу буугаа чиглүүлсэн хэдий ч гох дараагүй байна. Мөн түүнээс хойш "нулимсан буу"-г нэг ч хүн дээр ашиглалгүй өдийг хүрчээ. 

 

ОХУ-д бүтээсэн вакцины 10 мянган хүн тунг манай улс хүлээн авлаа
ОХУ-д бүтээсэн вакцины 10 мянган хүн тунг манай улс хүлээн авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.