Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өргөө“ амаржих газрын даргаар Ж.Энхцэцэгийг томилов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын даргаар доктор Ж.Энхцэцэгийг томилжээ. Тэрбээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багшаар ажиллаж байсан юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн “Бүсгүй” эмнэлэгийг 1997 онд анх байгуулж,  20-иод жил  ерөнхий эмчээр нь ажилласан байна.

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж, нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ.

ЭМЯ-аас мэдээлэл хийж байна
ЭМЯ-аас мэдээлэл хийж байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.