Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслол эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Кино, телевизийн салбарт зохион байгуулагддаг томоохон арга хэмжээний нэг “Алтан бөмбөрцөг” наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Нью-Йорк, Беверли-Хиллз хотуудад нэгэн зэрэг эхэлжээ.

Кино, телевизийн салбарыг хамарсан 20 гаруй төрөлд олгодог уг шагналыг гардуулах ёслол цахим хэлбэрээр явагдаж байна. Цар тахлын нөхцөлд наадмыг зохион байгуулагчид 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг хоёр хотод нэгэн зэрэг явуулахаар болсон байна. Тус арга хэмжээг жүжигчин Тина Фей, Эми Полер нар хөтлөн явуулж байгаа юм. 

Сесиль де Миллийн нэрэмжит шагналыг Оскарын дөрвөн удаагийн шагналтан, 83 настай Америкийн жүжигчин Жейн Фонд хүртэх нь тодорхой болжээ. Харин Кэрол Бернеттийн нэрэмжит шагналыг “Emmy”-гийн зургаан удаагийн шагналтан 98 настай зохиолч, найруулагч, продюсер Норман Лир хүртэнэ.

LIVE UPDATE: КОВИД-19 ТАРХАЛТЫН МЭДЭЭ
LIVE UPDATE: КОВИД-19 ТАРХАЛТЫН МЭДЭЭ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.