Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмарт цагдаа нар жагсагчид руу гал нээв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Мьянмарт цагдаа нар жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдсан тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газраас мэдээлжээ. Цагдаа нар гал нээж, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн ба Янгон, Давей, Мандалай зэрэг хэд хэдэн хотод жагсагчид амиа алдсан талаар мэдээлэл иржээ. 

Цэрэг хүчнийхэн хоёрдугаар сарын 1-нд засгийн эрхийг булаан авснаас хойш өргөн хүрээг хамарсан тайван жагсаал олон долоо хоногийн турш үргэлжилж байгаа боловч аюулаас хамгаалах хүчнийхэн бямба гаргаас жагсагчдын эсрэг эрс арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

“Цагдаа, цэргийнхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн нас барсан тухай баттай мэдээлэл ирсэн” гэж Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани мэдэгджээ. Түүнчлэн Мьянмарын ард түмний тайвнаар жагсах эрхийг хүндэтгэж, тэдний эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг цэргийхэнд уриалсан байна.  

Тусгай үүргийн нислэгийн үнэ 15 хувиар буурчээ
Тусгай үүргийн нислэгийн үнэ 15 хувиар буурчээ
 
Гантиг зам, цас мөс цэвэрлээгүйн улмаас 2021-2023 онд 15602 хүн гэмтжээ
Гантиг зам, цас мөс цэвэрлээгүйн улмаас 2021-2023 онд 15602 хүн гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.