Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгос, Японд цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 17 секунд

Солонгосын хойг даяар, Японы зарим хэсэгт энэ долоо хоногийн эхээр бороо орж, цасан шуурга болохыг анхааруулж байна. Хятадын зүүн хойд хэсгээс Солонгосын хойгийг чиглэсэн шуурга өнөөдөр, маргааш үргэлжлэх аж. Бээжинд шуурганы улмаас энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр тохиож, 3-5 см цас оржээ.

Өмнөд Солонгосын өмнөд хэсгээр өнөөдрөөс бороо орох боловч хүйтэн агаарын нөлөөгөөр нутгийн хойд хэсэгт цасан шуурга болох төлөвтэй байна. Түүнчлэн Хойд Солонгосын нутгаар өнөөдөр цас орж, шуурганы улмаас зарим газар үзэгдэх орчин хязгаарлагдах аж. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр БНСУ-ын зүүн хойд хэсэг болон Хойд Солонгосын өмнөд хэсгээр 15-30 см зузаан цас орохыг анхааруулжээ. Түүнчлэн Японы тэнгист 45-60 см өндөр давалгаа үүсэх төлөвтэй байна.Шуурга маргааш хойгийг өнгөрч, Японд хүрэхдээ бороо нь цас болон хувирах гэнэ. Японы уулархаг хэсгээр 8-15 см, Хоккайдо хэсгээр 45-60 см цас унах урьдчилсан таамаг гарчээ.

 

Д.Сумъяабазар:Ерөнхий боловсролын сургуулиуд ариутгал, халдваргүйжүүлэлт сайн хийж, бэлтгэл ажлаа хангаарай
Д.Сумъяабазар:Ерөнхий боловсролын сургуулиуд ариутгал, халдваргүйжүүлэлт сайн хийж, бэлтгэл ажлаа хангаарай
 
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.