Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“COVID-19”-ийн вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүс нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

Аж үйлдвэржсэн зургаан оронд “COVID-19”-ийн вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо өсөж байгааг “Kekst CNC” олон улсын зөвлөх байгууллагаас хоёрдугаар сард явуулсан санал асуулгын дүн батлав.

Их Британи, АНУ-д төдийгүй вакцинд үл итгэх хандлага ажиглагддаг Францад коронавирусний вакцин хийлгэхийг дэмжих болжээ. Түүнчлэн Герман, Япон, Шведэд явуулсан санал асуулгаар ижил үр дүн ажиглагдсан байна.

“Дэлхий даяар "COVID-19"-ийн вакцинжуулалтын хөтөлбөрүүдийг эхлүүлж буйтай зэрэгцэн вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо өсөж байна” хэмээн “Kekst CNC”-гийн тайланд тэмдэглэжээ.

Тодруулбал, Их Британид санал асуулгад оролцсон хүмүүсийн 89 хувь нь вакцин хийлгэх хүсэлтэй байгаа нь өнгөрсөн 12 дугаар сарынхаас 19 хувиар өссөн үзүүлэлт юм. Шведэд энэхүү үзүүлэлт 12 дугаар сард 53 хувь байсан бол хоёрдугаар сард 76 хувьд хүрчээ. Харин Францад санал асуулгад оролцогчдын 59 хувь нь вакцин хийлгэнэ гэж хариулсан нь бусад орныхтой харьцуулахад хамгийн сул үзүүлэлт болсон хэдий ч өнгөрсөн арванхоёрдугаар сарынхаасаа 19 хувиар өссөн байна.

Үндэсний Номын сангийн 100 жилийн ой тохиож байна
Үндэсний Номын сангийн 100 жилийн ой тохиож байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.