Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Манай байгууллага “Даргаа загнах өдөр”-ийг журамлаад, мөрдөж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 42 секунд

ШӨХТГ-аас “Даргаа загнах өдөр”-ийг санаачлан, байгууллагадаа хэрэгжүүлээд даруй зургаан сар болжээ. Төрийн байгууллагуудаас анх удаа сар бүрийн сүүлийн долоо хоногийн хоёр дахь өдрийг албан ёсоор "ДАРГАА ЗАГНАХ ӨДӨР" болгох санаачилга гаргаж, хэрэгжүүлж эхэлснээ өнгөрсөн долоо хоногт нийтэд зарласан. Энэ тухай тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Дарга нар албан хаагчдын жаргал, зовлонг ойлгож, удирдлага арга зүйгээр хангахдаа анхаарч байх ёстой. Дарга нарын буруу харилцаа, нийтлэг бус байдал, ажил дээр гарч буй асуудлууд байвал энэ өдөр бүх дарга нартаа нээлттэй хэлж, сануулж загнана. Дарга нар эсэргүүцэлгүй хүлээн авч, дүгнэлт хийх ёстой" хэмээн хэлсэн. Түүнээс энэхүү санаачилгынх нь талаар тодрууллаа.

-“Даргаа загнах өдөр”-ийг танай байгууллагаас санаачлаад хэрэгжүүлж байгаа. Үүнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Энэхүү санаачилгыг гаргахдаа ямар үр дүнд хүрээсэй гэж төсөөлсөн бэ?

-Хувийн байгууллагууд бол хийж буй бизнесийн үйл ажиллагаа нь амжилттай байх ёстой. Төрийн байгууллага бол тэндээс гарч байгаа шийдвэр нь уялдаа холбоотой анхан шатандаа хэрэгжихээр, ард түмэндээ хүрч чадахаар байх ёстой. Тэр утгаар манай ШӨХТГ-аас сүүлийн зургаан сарын хугацаанд сардаа нэг удаа албан хаагчдын хурлыг хийдэг. Хурлаар болж байгаа бодит үйл ажиллагаа, анхан шатан дээр очиж байгаа шийдвэр, төрийн захиргаа, төрийн байгууллагуудын уялдаа холбоотой байх зэрэг асуудлыг хөнддөг. ШӨХТГ бол албан хаагчдаа нэг өдөр буюу сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гарагийг “Даргаа загнах өдөр” болгосон. Энэ хүрээнд бол ШӨХТГ-ын албан хаагчид энэ өдөр дарга нартаа санал шүүмжээ хэлээд хэвшчихлээ. Бид нар үүнийг журамлаад мөрдөж байна. Дарга нар албан хаагчийн хэлсэн үг, зөвлөсөн зөвлөмжийг ямар нэг коммэнтгүйгээр ажил албандаа тусгаад аваад явдаг гэсэн үг.

-Таны хувьд албан хаагчдаасаа ямар санал, шүүмж сонсдог вэ?

-Анх санал гаргаад явж байхад албан хаагчдын хувьд гайхсан байдалтай хүлээж авч байсан. Даргаа загнаж болох юм уу гээд л. Бид нарын хэлдэг үг бол “Ухаан сохор бол нүд сохор” гэдэг үг байдаг. Тэгэхээр албан хаагчдын хувьд гарч байгаа шийдвэр нь анхан шатан дээр очиж хэрэгжиж байгаа учраас тэр шийдвэр нь амьдралд үл нийцсэн бус байгаасай, тэр шийдвэр нь хэрэглэгчийг хохироохгүй байгаасай, зах зээл болон эдийн засгийн нөлөөлөлд сөргөөр нөлөөлөхгүй байгаасай гэж л энэ санаачилгыг гаргасан. Миний хувьд албан хаагчдаасаа коммэнт аваагүй л байна. Гайгүй шүү дээ /инээв/.

-Бусад хүмүүс энэхүү санаачилгыг гаргасанд танд ямар сэтгэгдэл хэлж байна вэ?

-Битгий хөлдөө чирээд бай л даа гээд хэлдэг /инээв/. Анх камераа эргүүлж харуулж, даргын өрөөг харуулдаг болоход одоо боль гэж байсан. Одоо ч гэсэн “Даргаа загнах өдөр”-ийг санаачилсан. Албан хаагчид ч “Бид нар ч гэсэн ийм өдөртэй болох ёстой” гэж хэллээ. Чи битгий чирээд бай л даа гээд найз нөхөд маань тоглоомоор хэлж байна.

-ШӨХТГ-ын үе үеийн дарга нар дуулиан шуугиантай байдаг. Таны эдгээр үйлдлүүд тэр байдлыг үргэлжлүүлж байна хэмээн зарим хүн хэлж байна...

-Манайхаас гарч байгаа шийдвэрүүд нь нэгэнт эдийн засгийн болон зах зээлийн нөлөөлөл өндөр учраас хүмүүс тэгж хардаг байж магадгүй. Ямар нэг хүн даргаар очиж байгаагаас үл хамааран тухайн байгууллагаас гарч байгаа шийдвэр нь нийгэмд шууд очдог болохоор анхаарлын төвд байдаг байх.

Увс аймгийн Улаангом суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо
Увс аймгийн Улаангом суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.