Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Зарагдсан барааг буцаана

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 23 секунд

Манайд ихэнх худалдаа үйлчилгээний газар, эрхлэгч нар зарагдсан бараагаа буцааж авдаггүй. Хэрэв буцаах бол шимтгэл авдаг. Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ зарагдсан барааг буцаадаг болгожээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Зарагдсан барааг буцаахгүй хэмээх хууль зөрчсөн үйлдлийг зогсоосон. Хэрвээ таны өмнө энэ үг дахин харагдвал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар-т мэдэгдээрэй" хэмээн бичжээ. 

Б.Бат-Эрдэнэ дарга өнгөрсөн наймдугаар сард буюу ажлаа аваад удаагүй байхдаа "Дэлгүүрүүдэд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зарыг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 14 хоногийн дотор лангуунаасаа татаж ажиллахыг сануулж, хугацаатай үүрэг өгөөд байна.  Тэрээр энэ талаараа "Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй. Бид хэрэглэгчийг гомдол гаргасан цагт биш гомдол гарахгүй нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана" хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ удаа дээрх шийдвэрээ иргэдэд сануулж байгаа бололтой. 

НӨАТ баримт нэгэнт олгогдсон, бүртгэсэн гэх шалтгаанаар тухайн барааг буцаахгүй, тайлбар тавьж байгаа худалдааны байгууллага байгаа бол  115 дугаарт гомдол мэдүүлэх боломжтой юм.

Б.Бат-Эрдэнэ: Манай байгууллага “Даргаа загнах өдөр”-ийг журамлаад, мөрдөж байгаа
Б.Бат-Эрдэнэ: Манай байгууллага “Даргаа загнах өдөр”-ийг журамлаад, мөрдөж байгаа
 
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.